Гүндалай гишүүн УЕПГ-т хүсэлт тавьжээ

Хуучирсан мэдээ: 2010.07.05-нд нийтлэгдсэн

Гүндалай гишүүн УЕПГ-т хүсэлт тавьжээ

УИХ-ын гишүүн Л.Гүндалай Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулан ашигласан, эд хөрөнгө завшсан хэрэгт холбогдуулан АТГ-аас Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлийн гурав, 263 дугаар зүйлийн хоёр дахь хэсэгт зааснаар  мөрдөн байцаалт явуулж байсан билээ. Тус хэргийг Улсын Ерөнхий Прокурорын газар энэ оны гуравдугаар сард 4/5, 2/14 тоот тогтоолоор түтгэлзүүлсэн тухай ч мэдээлэл хэвлэл мэдээлээр цацагдсан. Гэвч эх сурвалжийн мэдээлж буйгаар  Гүндалай гишүүн  Улсын Ерөнхий прокурорт хандан  “гэм буруугийн талаар маргахгүй, өршөөлийн хуульд хамруулж өгнө үү “ гэсэн хүсэлт тавьсан байна. Энэхүү хүсэлтийн дагуу Авилгатай тэмцэх газарт Улсын Ерөнхий прокуророос энэ оны зургаадугаар сарын 16-ны өдөр албан тоот хүргүүлж хэргийг сэргээн шалгахаар болжээ.

Н.Түвшин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж