МАН-ын бүлэг ажлын хэсэгтээ үүрэг өгчээ | News.MN

МАН-ын бүлэг ажлын хэсэгтээ үүрэг өгчээ

Хуучирсан мэдээ: 2014.10.20-нд нийтлэгдсэн

МАН-ын бүлэг ажлын хэсэгтээ үүрэг өгчээ

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдрийн ээлжит хуралдаанаараа 2015 оны төсвийн тухай хуулийн төслийг хэлэлцээд УИХ-ын гишүүн Д.Оюунхоролоор ахлуулсан төсвийн хуулийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэгтээ үүрэг өгсөн юм байна.

Тус бүлэг нь Засгийн газраас өргөн мэдүүлсэн 2015 оны төсвийн тухай хуулийн төсөл нь бүтцийн өөрчлөлттэй уялдахгүй байна гэж үзэн, буцаах санал гаргасныг УИХ-ын даргын зөвлөл, мөн Засгийн газар хүлээн авч, дахин төсвийн хуулийг төслийг өргөн мэдүүлсэн юм. Төсвийн хуульд өөрчлөлт оруулах хүрээнд Засгийн газрын бүтцийн өөрчлөлттэй холбоотойгоор 1.3 тэрбум төгрөг хасагдсан тухай Ерөнхий сайд мэдэгдсэн. Мөн тус бүлэг өнгөрсөн баасан гаригийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар ирэх оны төсвийн хуулийн төслийн нэгдүгээр хэлэлцүүлгийг хийх болоход хойшлуулах санал гаргасан. Энэ дагуу төсвийн хуулийн төслийн нэгдүгээр хэлэлцүүлгийг маргааш УИХ-аар хийж, хоёр, гурав, дөрөвдүгээр хэлэлцүүлэг дээр аль ч намын бүлэг завсарлага авахгүйгээр 2015 оны төсвийн хуулийн төслийг батлахаар болж, намын бүлгүүдийн дарга нар албан бичигт гарын үсэг зураад байгаа.

Г.НАРАН  

 

 

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

иргэд 2014-10-20 202.179.10.150

Худлаадаа худлаа,яг цагаа тулаад ирэхлээр МАН нэг шалтаг гаргааад л ирнэ,тэгээд л завсарлага авна,харж л байгаарай,уг санаа нь бол аргацаасаар байгаад хуульд заасан хугацаанд нь төсөвийг батлуулахгүй гацаах л санаа агуулаж байгаа.

Avatar

зочин 2014-10-20 202.179.23.167

АН чинь улс орныг удирдах , чадваргүй, боловсролгүй нам байна аа, өрөнд бариулсан , эдийн засаг нь унаж ард түмний амьдрал хүндэрч эхэллээ, 2011, 2012 онд амьдрал дээшлэх шинж орж, улс орон мөнгөтэй болж эхэлж байсан шүү, энэ ***** нам аваад бүүр байхгүй болголоо, одоо зайлуулахгүй бүүр элгээр нь хэвтүүллээ, 16 онд АН-ыг огт сонгож болохгүй,

Avatar

Зочин 2014-10-20 150.129.140.193

ene man er ni mongol ulsyg yakh geed baigaa yum bol . tur zasgiig ajlyg ni khiilgekhguy , khiisen zuiliig ni urgelji muulna , uursduu zasag bariji baikhdaa yu chi khiigeeguy yum bilee , mungiig ni deer baisan khed ni khuwaagaad iddeg

Avatar

Зочин 2014-10-20 150.129.143.158

Батлахгүй гээд яах юм, чадахгүй бол өндөр сэнтийнээсээ шууд газардахаас хойш… Амин дээрээ тулаад ирэхээр нийлж байгаад болсон түүхий ямарч байсан нэг юм баталж аваад сууцгаах биз

Avatar

Танар батлахгүй хайчихий 2014-10-20 150.129.140.215

МАН-ын *****, авилгачин, хулгайчдаа танар батлахгүй гээд яахий. Маргааш сонгууль болвол танайх бүрэн ялагдана. Эргээд их хуралд ихэнх нь гарч чадахгүй тэхлээр тарахгүйн тул танар худалч гэсэн батална. Хүссэн хүсээгүй та нар өрийн удирдлагын хууль батална, өршөөлийн хууль, мөрдөн байцаах албаны хууль батална .Учир нь танарын хамсаатан шоронг дүүргэсэн . Тэр хуулийудыг дэмжихгүй бол шоронд байгаа нөхдийн чинь гэрбүл үр хүүхэд тэр нөхөд чинь гарч ирээд амьдаарчинь шарж иднэ. Тэхлээр яаж ч чадахгүй дэмжинэ. Одоо түр аргалж хуваариас хасуулж байгаа бэлтрэг З.Энхболд удаан дарж чадахгүй. Учир нь бүлэг нь олонхиороо, засаг нь өргөн барьчихсан байгаа

Avatar

Иргэн 2014-10-20 124.158.109.78

Тосв бол бидний амьдрал шуу! Маш анхааралтай хянаарай! Тосвийн байнгын хороо муу ажиллаж байгаагаас тосов маш муу боловсрогдож хам хум батлаад тосвийн тодотгол нэрээр арчаагуй арга хэмжээ их авдаг болсоон, ер нь хариуцлага тооцох естой шш?!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж