МАН-ын бүлэг ажлын хэсэгтээ үүрэг өгчээ

Хуучирсан мэдээ: 2014.10.20-нд нийтлэгдсэн

МАН-ын бүлэг ажлын хэсэгтээ үүрэг өгчээ

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдрийн ээлжит хуралдаанаараа 2015 оны төсвийн тухай хуулийн төслийг хэлэлцээд УИХ-ын гишүүн Д.Оюунхоролоор ахлуулсан төсвийн хуулийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэгтээ үүрэг өгсөн юм байна.

Тус бүлэг нь Засгийн газраас өргөн мэдүүлсэн 2015 оны төсвийн тухай хуулийн төсөл нь бүтцийн өөрчлөлттэй уялдахгүй байна гэж үзэн, буцаах санал гаргасныг УИХ-ын даргын зөвлөл, мөн Засгийн газар хүлээн авч, дахин төсвийн хуулийг төслийг өргөн мэдүүлсэн юм. Төсвийн хуульд өөрчлөлт оруулах хүрээнд Засгийн газрын бүтцийн өөрчлөлттэй холбоотойгоор 1.3 тэрбум төгрөг хасагдсан тухай Ерөнхий сайд мэдэгдсэн. Мөн тус бүлэг өнгөрсөн баасан гаригийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар ирэх оны төсвийн хуулийн төслийн нэгдүгээр хэлэлцүүлгийг хийх болоход хойшлуулах санал гаргасан. Энэ дагуу төсвийн хуулийн төслийн нэгдүгээр хэлэлцүүлгийг маргааш УИХ-аар хийж, хоёр, гурав, дөрөвдүгээр хэлэлцүүлэг дээр аль ч намын бүлэг завсарлага авахгүйгээр 2015 оны төсвийн хуулийн төслийг батлахаар болж, намын бүлгүүдийн дарга нар албан бичигт гарын үсэг зураад байгаа.

Г.НАРАН  

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж