“Инчён-2014” Азийн пара наадмын өнөөдөр явагдсан жүдо бөхийн төрлөөс эрэгтэйчүүдийн 60 кг-д барилдсан Б.Ууганхүү мөнгөн медаль хүртлээ. Тэрээр Тажикстан, Казахстан, Ираны бөхчүүдийн ялж, шигшээд шалгарчээ. Энэ жинд Узбекстаны Намозов алтан медаль хүртсэн бол БНСУ, БНХАУ-ын бөхчүүд хүрэл медаль хүртжээ.
Зураг дээр: зүүн гар талд эрэгтэйчүүдийн 60 кг-д мөнгөн медаль хүртсэн Б.Ууганхүү.
Мөн энэ өдөр жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 66 кг-д А.Мөнхбат, эмэгтэйчүүдийн 48 кг-д Б.Болортунгалаг нар хүрэл медаль хүртлээ. Б.Болортунгалаг, Г.Оюун нар хүрэл медалийн төлөө барилджээ.
Мөн энэ өдөр болсон хийн гар бууны дасгалд спортын мастер З.Ганбаатар, спортын мастер Ч.Наранцэцэг нар 8-р байрт шалгарлаа.
Монгол Улсын баг тамирчид хоёр өдрийн дараах байдлаар жүдо бөх, буудлагын төрлүүдээс нэг мөнгө, гурван хүрэл, нийт дөрвөн медаль хүртээд байна.
"Инчён-2014" пара Азийн наадмын албан ёсны сайт: www.incheon2014apg.org
Ч.БОЛОР