Импортын автомашины гаалийн бүрдүүлэлтийг шинэчилжээ

Хуучирсан мэдээ: 2014.10.20-нд нийтлэгдсэн

Импортын автомашины гаалийн бүрдүүлэлтийг шинэчилжээ

Гаалийн хяналт, бүрдүүлэлтийг цахимжуулах ажлын хүрээнд импортын автомашины гаалийн бүрдүүлэлтэд шинэчлэл хийжээ. Тодруулбал, суудлын автомашины “Лавлах сан” үүсгэн, барааны бичиглэлийг ижил болгосон байна. Ингэснээр урьд нь импортоор оруулж ирсэн автомашины гаднах үзэмж, маркаар ангилан бүрдүүлэлт хийдэг байсан бол одоо JX, VX, бензин ба дизель хөдөлгүүртэй, автомат ба механик хроптой, дугуйны хэмжээ ямар байх зэргээр нарийвчлан ялгадаг болжээ. Мөн импортын автомашины интернэт сүлжээн дэх үнийн судалгааг хийж, 14500 орчим автомашины дундаж үнийг тодорхойлон программд оруулсан байна. Энэ бүхний дүнд импортын автомашины гаалийн бүрдүүлэлт цаасыг бүр мөсөн халж, дан ганц цахим системээр буюу импортлогч этгээд автомашиныхаа бүхий л үзүүлэлтийг электрон дэлгэцэн дээр сонгон бүрдүүлэлтээ тайлагнах юм байна.

Уг цахим гаалийн бүрдүүлэлтийн арга хэлбэр Улаанбаатар, Сэлэнгэ, Замын-Үд дэх гаалийн газарт хэрэгжиж эхлээд нэг сар болжээ. Энэ нь гаалийн байгууллага дураараа, ялгавартай үнэ тогтоодог гэсэн хэл амыг үүгээр таслах бөгөөд хяналт шалгалтын цаг хугацааг хэмнэх үр дүн гарч байгааг албаныхан хэллээ.

Б.МИШЭЭЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж