Илгээх индексээр 16-д оров

Хуучирсан мэдээ: 2010.07.05-нд нийтлэгдсэн

Илгээх индексээр 16-д оров

Вэбд суурилсан сүлжээ шалгагч болон интернэтийн өргөн зурвасын хурдыг шалгах хэрэгслүүдээрээ дэлхийд тэргүүлэгч Ookla компаниас 30 хоногийн хугацаанд судалгаа явуулж байна. Уг судалгаагаар Монгол Улс татаж авах/Download/ индексээрээ 37-р байранд, илгээх/Upload/ индексээрээ 16-р байранд тус тус орсон байна.

Уг судалгааны үр дүн нь 2010 оны 6 дугаар сарын 4-өөс 7 дугаар сарын 3-ны хооронд тестлэсэн өгөгдлөөс гарсан болно. Монгол Улсаас 25,352 бодит IP хаягнаас нийтдээ 479,108 хурд шалгах тестээс хийсэн ба 15,868 нь уг индексийн судалгаанд хэрэглэгдэж байна. Дашрамд дурдахад Оокla нь дэлхийн бараг бүх ISP компаниудад үйлчилгээгээ хүргэдэг бөгөөд тэдний хурд шалгах шийдэл нь 26 хэл дээр орчуулагдан мянга мянган жижиг дунд бизнэс эрхлэгчид болон Cisco, Comcast, AT&T, Reuters, ESPN, CNN and Disney зэрэг дэлхийн томоохон 500 гаруй байгууллагад хэрэглэгдэж байна. Өдөрт 2 сая гаруй хэрэглэгч Ookla-ийн Speedtest.net болон Pingtest.net гэх мэт интернэтийн өргөн зурвасын холболтын хурдыг хэмжихэд тэргүүлдэг олон тооны үнэгүй төлбөргүй хэрэгслүүдийг ашигладаг байна.

Б.Энхмандах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж