УИХ-ын гишүүн Ж.Батзандангийн төрсөн ах Монголын цахилгаан холбоо компанийн гүйцэтгэх захирал Ж.Бат-Эрдэнийг ажлаас нь халсан гэсэн мэдээлэл нэгэн сайтад нийтлэгдсэн байна. Энэхүү мэдээллийн үнэн баттай эсэхийг эх сурвалжаас тодруулахад “Тийм зүйл болоогүй. Өнөөг хүртэл ажлаа хэвийн хийж байна” гэсэн хариу өгсөн юм.
Энэхүү цуу яриаг гаргахдаа Ж.Бат-Эрдэнийн дүү Ж.Батзандан Засгийн газрыг огцруулах бичигт гарын үсэг зурсантай холбоотой гэсэн таамаглал дэвшүүлсэн байсан юм.
Гэвч “Зүгээр ажлаа хийж байгаа хүнийг ийм шалтгаанаар халсан бол шударга биш хэрэг. Дүүгийн алдааг ахад халзагнах нь ардчиллын зарчим биш” үзэх хүмүүс цөөнгүй байна.
Д.ШАРХҮҮ