Месси Ла лигт 250 дахь гоолоо орууллаа

Хуучирсан мэдээ: 2014.10.20-нд нийтлэгдсэн

Месси Ла лигт 250 дахь гоолоо орууллаа

Ла лигийг тэргүүлж байгаа “Барселона” клуб өнгөрсөн бямба гаригийн шөнө  талбай дээрээ “Эйбар” клубыг хүлээж авч, 3:0-ээр буулгаж авсанаар хожигдоогүй цувралаа наймд хүргэлээ. Тэд  найман тойрогт ердөө ганцхан тэнцэж, долоо хожсон амжилттай явна. Мөн найман тойрогт 22 гоол оруулж, ганцийг ч хаалгандаа алдаагүй байгаа юм.

Энэ өдрийн тоглолтын 60 дахь минутад Шави гоолдож, тооны харьцааг нээсэн. Улмаар 72 дахь минутад Неймар улирлын найм дахь гоолоо оруулсан бол 74 дэх минутад Месси улирлын долоо дахь гоолоо хийсэн. Месси энэ тойрогт нэгийг хийснээр Ла лигт 250 дахь гоолоо орууллаа. Ингэснээр Ла лигийн бүх цаг үеийн мэргэн бууч Телма Заррагийн 251 гоол оруулсан амжилтын ард ирээд байгаа юм.

“Барса” есдүгээр тойрогт “Реал”-тай тулна. Тэр тоглолтод Месси гоол оруулж чадвал Ла лигийн бүх цаг үеийн мэргэн бууч болох боломж байна.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж