Гурван настай охин амиа алджээ

Хуучирсан мэдээ: 2010.07.05-нд нийтлэгдсэн

Гурван настай охин амиа алджээ

Сэлэнгэ аймгийн Шаамар сумын нутаг дэвсгэрт   гурван настай А энэ сарынн 4-ны өдөр ногооны талбай услахад зориулан  хашаанд тавьсан  ёмкостонд / ус агуулах сав/  унаж амь насаа алджээ. Мөн өдрийн 21.00 цагийн орчим  тус аймгийн нутаг дэвсгэрт золгүй явдалд өөр хоёр ч хүн өртсөн байна. Мандал сумын Ялбаг гэдэг газар уул уурхайн зориулалтаар ухсан нүхэнд тус сумын харьяат 31 настай М унаж нас барсан бол Баянгол сумд  иргэн О автомашины ослоор нас барсан байна.

Н. Түвшин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж