АН-ын бүлэг хуралдаж байна

Хуучирсан мэдээ: 2014.10.20-нд нийтлэгдсэн

АН-ын бүлэг хуралдаж байна

УИХ дахь Ардчилсан намын бүлэг яг одоо Төрийн ордны “Б” танхимд хуралдаж байна. Тус бүлэг 10.00 цагт хуралдаан зарласан байсан ч Ерөнхий сайд Н.Алтанхуягийн мэдээллийг сонсохтой холбоотойгоор ийн үдээс хойш болгон хойшлуулсан юм.

Өнгөрсөн бямба гаригт Ардчилсан намын дарга, Ерөнхий сайд Н.Алтанхуяг МАХН-ын дарга Н.Энхбаяртай хамтран ажиллах гэрээг байгуулсан юм. Энэхүү гэрээний талаар бүлэг ярилцаж байна гэх мэдээлэл байна. Хамтран ажиллах гэрээтэй холбоотойгоор өнөөдөр Ерөнхий сайд мэдээлэл хийсэн. Уг гэрээг байгуулахын өмнө Ардчилсан намын гүйцэтгэх зөвлөлөөр асуудлыг ярилцаж, гишүүдийнхээ санал бодлыг тусгасан. Мөн Үндэсний зөвлөлдөх хорооны эрх мэдэл Гүйцэтгэх зөвлөлд шилжсэн байгаа гэх тайлбар хийгээд буй билээ. Тэгвэл нийслэлийн Ардчилсан намын зүгээс “Хамтран ажиллах гэрээг байгуулахын өмнө Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны хурлаар хэлэлцүүлэх ёстой байсан. Ингэж хэлэлцүүлээгүй учраас хууль зөрчиж байна” гэж мэдэгдээд байгаа юм.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж