Хуучирсан мэдээ: 2014.10.20-нд нийтлэгдсэн

Tumurbaatar Deleg

Би улс төрийн талаар нэг их юм бичээд байдаггүй хүн л дээ. Өнөөдөр яах ч аргагүй цөөхөн мөр цоохорломоор санагдлаа. Монголд улс төр бужигнаж байна. Японд ч гэсэн улс төр яльгүй бужигнаантай байна. Гэхдээ энэ хоёр улсын улс төрийн бужигнаанд нэг ялгаа байна. Монголд бол "улс төрийг болж өгвөл өөрийнхөө хүслээр байлгах гээд, хүсэлдээ тааруулж хууль дүрэм, ёс зүйг ашиглах" гээд байх юм. "Японы улс төр маш зөв" гэж би хэлэхгүй л дээ, харин Японд харьцангуй "улс эх орны, хүн ард түмний хүсэлд нийцүүлэх" улс төр явагдаж байна. Өнөөдөр Японд хоёр эмэгтэй сайд огцрох өргөдлөө Ерөнхий сайд Абэ Шинзоод өргөн барьлаа. Харамсалтай л юм. Ерөнхий сайд нь ч, "манай намын сайд байгаа юм, энээ тэрээ" гэлгүй, өргөдлийг шуудхан хүлээж аваад л, "та нар асуудлаа өөрсдөө хурдан шийд, би аль болох түргэн дараагийн хүнийг томилно" гэж байна. Ирээдүйтэй улс төрч эмэгтэй Обүчи Юүкогийн хувьд их л харамсалтай үйл явдал болж байх шиг байна. Миний хэлэх гээд байгаа юм бол улс төрчийн ёс зүйгээс шалтгаалж, улс орны хөгжил, ард нийтийн амьдрал янз бүр болдог, үүнийг мэддэг ухамсарладаг Японы улс төрчид асуудалд орооцолдмогц (зөв буруу нь шийдэгдээгүй байгаа) энэ нь засгийн газрын ажил, ард түмний амьдралд нөлөөлөх учраас ердөө 2 хоногийн дотор л, ард түмнээсээ уучлал гуйж, толгой гудайлгаад л, шууд л огцрох өргөдлөө өгчихөж байна. Бага багаар ч гэсэн ийм л ёс зүй, соёлоос суралцмаар байна, бид нар. Бас нэг юм, жирийн иргэн та монгол сайд нарынхаа оронд байсан бол сандал ширээтэй зууралдах байсан уу? Гэж бодож үзсэн үү, та?


 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж