АНУ-ын тэргүүн хатагтай Мишель Обама Цагаан ордны ногооны талбайгаас намрын ургацаа хураажээ.
Америкийн Ерөнхийлөгчийн гэргий хэдэн жилийн өмнөөс тэнд чөлөөт цагаараа ногоо тарих болсон юм. Тэрээр “Америкт тарив: Цагаан ордон, ногооны талбай болон бүх америкийн цэцэрлэгүүдийн түүх” хэмээх ном гаргаад амжжээ.
Мишель тарьсан ногоогоороо салат хийж, хүүхдүүдийг таргалалт, илүүдэл жингээс сэргийлэх үйлст уриалдаг юм.
АНУ-д зургаан хүүхэд тутмын нэг нь илүүдэл жинтэй байдаг аж.