“Гутаалгасан нэр төрөө сэргээлгэхээр шүүхэд хандана” | News.MN

“Гутаалгасан нэр төрөө сэргээлгэхээр шүүхэд хандана”

Хуучирсан мэдээ: 2014.10.20-нд нийтлэгдсэн

“Гутаалгасан нэр төрөө сэргээлгэхээр шүүхэд хандана”

“Гүтгэлгийг няцааж, гутаалгасан нэр төрөө сэргээлгэхээр шүүхэд хандана”

Манай сайтад нийтлэгдсэн “Алтыг идэж болохгүй, гэвч…” нийтлэлийн мөрөөр манайд хандсан хүн бол Хөвсгөл далайн эзэд ТББ-ын тэргүүн Б.Баярмаа юм. Тэрбээр болсон үйл явдлын талаар ийн өгүүлж байна.  

-Хөвсгөл аймгийн Бүрэнхааны фосфоритын стратегийн ордод олгогдсон лицензүүд Дээд Шүүхийн шийдвэрээр цуцлагдсан байснаа дахин яагаад яригдаад эхлэв ээ?

-Дээд Шүүх 2013 оны зургадугаар сарын 24-нд 117 тоот тогтоолоороо Талст маргад компанид хууль бусаар олгогдсон 8 тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон байсан. Гэтэл Талст Маргад компани нь Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг хийлгүүлсэн лавлагааг бараг жилийн дараа Дээд Шүүхэд ирүүлж, 117-р тогтоолыг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах хүсэлт гаргасан. Үүнийг Дээд Шүүх 2014 оны 6 дугаар сарын 31-нд хэлэлцээд 117-р тогтоолыг хүчингүй болгож, хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлүүлэхээр анхан шатны 20 дугаар шүүхэд буцаасан юм.

-Одоо хэргийн нөхцөл байдал ямар янзтай байгаа вэ? Та нарын талд шийдвэр гарах найдвар байна уу?

-Байгаа. Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны гэрчийн тайлбар хэргийг бидний талд шийдвэрлэхэд чухал нөлөөтэй нотолгоо болсон. Гэрч Талст маргад компани байгаль орчны үнэлгээг удаа дараа хүсэлт тавьж байж яамнаас авсан биш харин өөрсдөө аваачиж өгсөн болохыг нотолсон. Бас ерөнхий үнэлгээний дүгнэлт бол нарийвчилсан үнэлгээ хийлгэх шаардлагатайг тодорхойлсон баримт бичиг болохоос биш үнэлгээ хийлгэсэн гэдгийг батлан харуулж чадахгүй гэдгийг төрийн ажил хариуцсан мэргэжсэн албан хаагчийн хувьд маш ойлгомжтой тайлбарлаж өгсөн. Шүүгчид үүнийг анхааралдаа авч хэргийг хуулийн дагуу шударгаар шийднэ гэдэгт бид итгэлтэй байгаа. 

-УИХ-ын гишүүн, Байгаль орчны байнгын хорооны дарга байсан Батж.Батбаяр сэтгүүлч Б.Ганчимэгт томоохон ярилцлага өгч таныг “Чингис зочид буудалд хятадуудтай хамт хүү бид хоёртой уулзаж, лицензээ зарах санал тавьсан. Зарахгүй болохоор 2012 онд шүүхэд өгсөн” гэсэн байсан нь “Өдрийн сонин”-д гарсан байна?

-Би үнэхээр их гайхаж байна. Их хурлын гишүүн, Байнгын хорооны дарга байсан хүн яаж ингэж худлаа ярьж, хүн гүтгэж чадаж байнаа гэж. Асар их нөөцтэй стратегийн ордыг алдана гэхээс айж сандрахдаа юу ч хийхээс буцахгүй байгаа үнэн төрхөө л илчиллээ дээ. Дээд Шүүхээс лицензийг цуцлах шийдвэр гарснаас хойш л Монголын шилдэг нийтлэлчдийн клубын зарим гишүүдээр миний нэр төрийг гутаасан гүтгэлэг бичүүлж эхэлсэн юм. Гэхдээ тэд дотор санаа гаргаж, миний нэрийг бичдэггүй байсан. Хүү нь ч шүүхэд гаргасан тайлбартаа “Хятадын компанид лицензээ худалд гэж тодорхой мөнгөн дүн санал болгож тулгасан”, “Худалдахгүй бол лицензүүдийг цуцлуулах арга хэмжээ авна гэсэн нэг хүн нэхэмжлэгч дотор байгаа” гэсэн байсан. Би шүүх хурал дээр хэнийг хэлээд байгааг асууна гэж бодож байсан. Гэтэл аав нь сая орон даяар зарлаад өглөө.

-Яагаад эд нар нийлж, тань руу дайрч, нэр төрийг чинь гутаах болсон юм бэ?

-Талст маргад ХХК-ийн 8 тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосны дараа Монголын Шилдэг Нийтлэлчдийн клубын зүгээс зорилготой, зохион байгуулалттай, захиалгат, бүлэглэсэн гүтгэлгүүд эхэлсэн. “Худал үгийг 100 давтвал үнэн болдог” гэдэг реклам сурталчилгааны арга техникийг ашиглаж жирийн иргэн миний хуулиар хамгаалагдсан нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр тараах болсон. “Ордыг авахаар хүссэн хятадуудын захиалгаар хэдэн цаасанд л яваа”, “Захиалга гүйцэтгэгч”, “Эх оронч дүртэй”, “2008 онд Хятадын саналыг барьж ирсэн зууч”, “Та нарын сайн явахыг харнаа гэж Монголчуудаа харааж зүхсэн”, “ТББ толгойлон эх орончийн дүрд хувилан санаагаа үргэлжлүүлэн сайн яваа” гэхчилэн гүтгэж гутаасан. Хятад хүнд дургүй монголчуудын сэтгэл зүй дээр тоглон домог зохиож, намайг “Хятадын талын хүн” болгон нийт нийгмээрээ жигшүүлэхийг хичээж байх шиг. Үүнийг нь нийгэм тэр чигээрээ “Үнэн” гэж хүлээн авч Баярмааг үзэн ядна гэж тооцсон бололтой. Тэгээд би бууж өгөх ёстой юм шиг байна л даа.

Мэдээж би шүүхэд хандаж, нэр төрөө сэргээлгэх нэхэмжлэл гаргана. Энэ хүмүүсийг ярьсан, бичсэн, нийтэлсэн зүйлсийнхээ үнэн зөвийг нотлохыг шаардана. Миний  нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндэд учруулсан гэм хорыг арилгуулах болно. Нэр төр, алдар хүнд гэдэг нь зөвхөн эрх мэдэлтэй, эд хөрөнгөтөн, олны танил хүмүүст байдаг зүйл бишээ. Эгэл жирийн хүнд ч энэ нь байдаг, бас эрхэмлэдэг үнэт зүйл нь юм. Эрх дархтай хүмүүс энэ мэтээр халдах вий гэхдээ хүмүүнлэг иргэний ардчилсан нийгэмтэй улс оронд хуулиар хамгаалчихсан байдаг. Үүнийг энэ эрхэмсэг хүмүүст мэдрүүлэх цаг нь болжээ. Жирийн иргэн хүн өөрөө өөртөө эрхэмсэг оршихуй гэдгийг өөрсдийгөө бусдаас илүүд өргөмжлөн эгэл иргэдийг басамжлан хууль ёсны эрхэнд нь халдагсдад ухааруулах шаардлагатай болсон байна.

-Тэдэнд яаж ойлгуулна гэж?

-Монголчууд эртнээс нэр төрөө маш их эрхэмлэдэг ёс заншилтай ард түмэн. “Хүн нэрээ, тогос өдөө”, “Нэр хугарахаар яс хугар” зэрэг сургаалаар өсч хүмүүжсэн бид үр хүүхдэдээ ч ингэж захиж сургадаг улс. Иймээс эцэг эхээс оноосон нэр, энэ нийгэм, хамт олон, нутаг усныхан, ах дүүс, хамаатан садан, ураг төрлийнхөн дундаа олсон өчүүхэн ч гэсэн нэр хүндээ гүжир гүтгэлгээр гутаалган доромжлуулахыг цааш тэвчихгүй. Нэр төрийг минь хамжин дэмжин сэвтүүлэхийг оролдсон энэ хүмүүс хамтдаа хариуцлага хүлээхийг хуулийн дагуу шаарданаа.

-Батж. Батбаяр гуай ярилцлагадаа “Баярмаа одоо юу хийдгийг би мэдэхгүй. Гэхдээ их сайхан амьдарч байгаа гэсэн. Би хараад л байгаа гэсэн” байсан?

-Монголын тэргүүн баян тэрбумтан хүнийг атаархтал амьдрал маань эрс сайжирсан зүйл байхгүй ээ. Миний амьдрал өнөөгийн монголын жирийн дундаж давхаргын хүмүүстэй л адил хэмжээнд байна. Гэхдээ надад бусдын амьдралыг бусниулан сүйтгэж, буруу аргаар баяжих сувдаг сэтгэл, шунахай зан байдаггүй юм. 100 ч наслахгүй байж идэж барахгүй их хөрөнгө хурааж яах билээ. Авсанд аваад орох биш, хүмүүс энэ хорвоод нүцгэн ирээд нүцгэн буцдаг гэдэг биз дээ.

-Талст маргад компани “энэ лицензийг аваад асар өндөр үнэтэй нөр их ажил хийж байгаа. Одоогийн байдлаар 70-аад тэрбум төгрөг зарцуулсан явж байна” гэсэн. Гэтэл одоо лиценз нь цуцлагдсан болохоор хэцүү л байгаа байхдаа?

-Батж.Батбаяр гуайн ярилцлагаас би олон шинэ мэдээлэл олж авлаа. Манай нутгийн баялгийг лиценз эзэмшигчид өндөр үнээр хоорондоо наймаалцаж байгаа тухай, энд бас их хэмжээний мөнгө эргэлдэж байгаа гээд олон баримт одоо ил боллоо. Манай улс олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлагад 2006 оноос нэгдээд уул уурхайн компаниуд төрд хэдий хэмжээний татвар төлснөө, засгийн газар нь хэдийг авснаа ил тодоор тайлагнадаг болсон. 40 сая төгрөгөөс дээш орлого төвлөрүүлдэг компаниудын тайланг аудитын компани нэгтгэж, компанийн өгсөн, засгийн газрын авсан дүн тохирч байгаа эсэхийг тогтоодог юм. Зөрөө гарвал дахин тодруулж тохируулга хийгээд нийтэд ил тодоор тайлагнадаг болсон. Би энэ санаачлагын ажлын хэсэг болон Үндэсний зөвлөлийн гишүүний хувьд 70 тэрбумын зардал гарсан компани яагаад нэгтгэлд ороогүй байсан юм бол гээд ажлын алба руу хүсэлт явуулж мэдээлэл авсан. Ингэхэд Талст маргад компани зөвхөн 2012 онд л ил тод байдлын тайлангаа өгсөн байна. Энэ тайлангаас үзэхэд тус компани 2012 онд 154 сая төгрөгийг өгсөн, Засгийн газар 44 сая төгрөг авсан гэсэн дүн байна. Тэгэхлээр 70 тэрбум төгрөгийг юунд зарцуулсан юм бол доо гэсэн асуулт сонирхол татаж байгаа. Бүрэнтогтох суманд гэхэд 2010, 2011, 2012 онд зөвхөн газрын төлбөр л төлсөн байналээ. Үүнээс өөр татвар, төлбөр, хураамж төлөөгүй гэж  сумын татварын байцаагч хэлсэн. Гэтэл сумын төсвийн дийлэнхийг бүрдүүлдэг, жилд суманд 60 сая төгрөг өгдөг гээд хэвлэлээр бичүүлээд байгаа. Аль нь үнэн болохыг холбогдох байгууллагууд тогтоох бизээ. Татварын Ерөнхий газар, Авилгатай тэмцэх газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл гээд төрийн холбогдох байгууллагууд анзаарч байгаа байлгүй. Батбаяр гуай өөрөө ч Үндэсний аюулгүй байдлын зөвлөл үүнийг мэдээсэй гэж хүсч байгаа гэсэн байналээ.

Анх 2006 онд Дэлхийн байгаль хамгаалах сан, Хүний эрх, хөгжил төвтэй  хамтран “Уул уурхайн дахь авилгын асуудал” төслийн хүрээнд судалгаа хийх үед Бүрэнхааны фосфоритын ордод олон тооны лиценз олгогдсон байсан нь анхаарал татсан. Дараа нь Нээлттэй нийгэм хүрээлэнгийн мониторингийн тэтгэлэгийн уралдаанд энэ асуудлаар төсөл бичиж дэмжлэг авч илүү нягталж үзсэн юм. Олон лицензүүд хууль зөрчин олгогдсон байсныг илрүүлж, УИХ, АМГ, БОЯ зэрэгт энэ тухай мэдэгдэж, хяналт шалгалт хийхийг шаардаж байсан. Энэ үед  Батж. Батбаяр гуай Байгаль орчны Байнгын хорооны дарга байсан. Би түүнд энэ тухай албан тоот ч явуулж мэдэгдэж байсан. Өнөөдөр нэг сумын хэсэг хүний эсэргүүцэлтэй тулгараад байдал ийм хүнд байгаа юм чинь ашиглаад эхлэхээр бүхэл бүтэн аймаг, улс, магадгүй олон улсын хэмжээний эсэргүүцлийг давна гэдэг улам бүр бэрх болно. Тийм болохоор би өөрийгөө энэ компанид учрах эрсдлийг урьдчилан сануулж, харин ч тус хүргэж байна гэж боддог юм. Эртхэн өөрсдөө больчих нь өлзийтэй дээ.

 Ярилцсан Ж.ГАЛ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Молекулыг АТГ Тагнулынхан шалгаач ээ 2014-10-20 112.72.11.118

Бүрэнхааны Стратегийн ордыг хятадууд худалдаж авах гээд Мо даргатай биечлэн уулзсан гэж ярилцлагадаа хэлсэн байна лээ ш дээ. УИХ-ын байнгын хорооны дарга хүн хятадуудтай лицензийн наймаа яриад явж байж болдог юм уу. Монгол төрийн нүд чих болсон Тагнуулынхан түүнийг хэнтэй хаана уулзаж юу ярьсныг шалгах хэрэгтэй. 2011 оны үед Бүрэнхааны ордыг Австралийн билүү хятадууд сонирхоод Мо даргатай үнэ тохироогүй гэсэн яриа гарсан байсан шүү. Энэ Молекул өөрөө тун будлиантай эр дээ

Avatar

Молекулыг АТГ Тагнулынхан шалгаач ээ 2014-10-20 112.72.11.118

Бүрэнхааны Стратегийн ордыг хятадууд худалдаж авах гээд Мо даргатай биечлэн уулзсан гэж ярилцлагадаа хэлсэн байна лээ ш дээ. УИХ-ын байнгын хорооны дарга хүн хятадуудтай лицензийн наймаа яриад явж байж болдог юм уу. Монгол төрийн нүд чих болсон Тагнуулынхан түүнийг хэнтэй хаана уулзаж юу ярьсныг шалгах хэрэгтэй. 2011 оны үед Бүрэнхааны ордыг Австралийн билүү хятадууд сонирхоод Мо даргатай үнэ тохироогүй гэсэн яриа гарсан байсан шүү. Энэ Молекул өөрөө тун будлиантай эр дээ

Avatar

Зочин 2014-10-20 202.21.112.202

Хоёуланг нь шалгаад үнэн мөнийг тогтоох хэрэгтэй шүү дээ. Манай цагдаа болохоор түрүүлж өргөдөл өгснийх нь талд ороод гүйчихдэг гэмтэй шүү.

Avatar

zochin 2014-10-20 202.70.34.162

ganchimeg setguulch munguur bus bodit uneniig l zuvxun bichdeg geed bdag bish biluu. Xaaltiin gereenii esreg cogtoi temcegch Mo-giin munguur bichlee gejuu. Odoo tegvel TBB-oonxantai uulzaad bodit barimt notolgootoi ni taniltsaad sudlaad neg bichvel yasan yum be

Avatar

Авилгатай тэмцэх газар, Тагнуул Мо-г шалга( 2014-10-20 202.70.34.162

Их хурлын гишүүн, байнгын хорооны дарга хүн тийм олон удаа хятадуудтай уулзаад стратегийн ордыг зарах гээд хүүтэйгээ хамт наймаа яриад явж байсан тухайгаа өөрөө орон даяар зарлаад байхад АТГ, ТЕГ шалгах хэрэгтэй.

Avatar

Авилгатай тэмцэх газар, Тагнуул Мо-г шалга 2014-10-20 202.179.20.204

Их хурлын гишүүн, байнгын хорооны дарга хүн тийм олон удаа хятадуудтай уулзаад стратегийн ордыг зарах гээд хүүтэйгээ хамт наймаа яриад явж байсан тухайгаа өөрөө орон даяар зарлаад байхад АТГ, ТЕГ шалгах хэрэгтэй.

Avatar

Мо 70 тэрбумыг хэнд өгснөө хэл 2014-10-20 202.179.20.204

Мо 70 тэрбумыг хэнд юунд зарцуулаад байгаагаа хэлэх хэрэгтэй. Энэ их мөнгө шүү. Сэтгүүлчид, шүүгчид, Ашигт малтмалын газар гээд мөнгө ч олон газрын авилгачдыг худалдаад авах мөнгө дөө. Нутагт нь болохоор газрынх нь төлбөрийг ч бараг төлдөггүй юм байнашдээ.

Avatar

Мо-г Тэмүүжин шүүхэд дэмжсэн байна 2014-10-20 202.179.20.204

Монголчуудаа Тэмүүжин Мо-той нийлсэн байна. Түүний зөвлөх, хэвлэлийн төлөөлөгч нь Мо-г өмөөрч бичээд байгаа Сэмүүн гэгч Булганзаяа юм байна. Өчигдөр мэдээ үзлээ. Хуулийн сургуулийн багш байсан Тэмүүжингийн найз Батсуурь гэдэг шүүгч Мо-гийн талд шийдвэр гаргасан гэнээ. Хөвсгөл нуурыг эд нийлээд хүйс тэмтрэхээр шийдсэн байна. Хөвсгөлчүүд гэлтгүй Монголчууд бид улс төр бизнесийн бүлэглэлийн эсрэг мориндоо мордохгүй бол сүйдлээ шүү

Avatar

Шуналууд боль 2014-10-20 150.129.142.188

Хевсгел нуурыг хамгаалхаас яах юм бэ монголчуудаа! Молекул тэрний банди нарыг улам баяжуулхын тулд Монголын ард олон Хевсгел нуурыг ширгээлгэх гэжуу

Avatar

Зочин 2014-10-20 202.70.44.146

энэ ганчимэг молекулаас их хахууль авсан байна

Avatar

Зочин 2014-10-20 202.70.44.146

энэ молекул хочит Батбаяр шуналын өвчин туссан адгийн шаар байгаа юм. их хуралд суусан бүхэн ийм өвчтэй болох юм, тонгол төр уул уурхайн баялгаа цэгцэлж цувуулж идэх хэрэгтэй байна шүү энэ батбаяр шиг шуналууд өмнөхөө идэж бараагүй өрөнд орж байхад дараагийнхийг нь ухна төнхөнө гэдэг буруу энэ нөхөр үхэж байвал таарна

Avatar

ЧД иргэн 2014-10-20 202.179.22.86

Энэ авгай Монголын уул уурхайн компаниудыг хятадуудтай нийлж дарамталж байгаад ашиг олдог юм шиг. Ярилцлагаас нь харахад бузгай хэрүүлч, зарагч амьтан юм шиг байна. Энэ мэт бусдыг шантажлаж амьдардаг ТББ -ын нэр зүүсэн байгууллагууд Монголд олон бий дээ….

Avatar

MOLEKUL BOL TUN AYULTAI BE CAREFUL 2014-10-20 150.129.142.47

BU MART ENE HUN HUUHDUUDTEIGEE NIILEED YAAJ CH MEDEH LUIVARCHIN HAANA BAINAA TER SHUTLEG ENE TER b** JUJIGLEE NOBSHOOOOOOOOOO

Avatar

Зочин 2014-10-20 150.129.140.218

ОЙЛГОМЖТОЙ.ТЭР КОМПАНИАС МӨНГӨ НЭХЭЖ, ШАНТАЖЛААД ӨГӨХГҮЙ БОЛОХООР НЬ ЭЭЛЖИТ ЖҮЖГЭЭ ТАВЬЖ БАЙНАГЭЖ ОЙЛГОЛОО. ИЙМЭРХҮҮ ЭХ ОРОН, ГАЗАР ШОРОО ГЭСЭН ХУУРАМЧ БАГ ӨМССӨН, ЮМ ХИЙХ ГЭСЭН ХҮМҮҮСЭЭС МӨНГӨ АВЧ ХУВАЛЗ МЭТ АМЬДРААД СУРЧИХСАН ХУВАЛЗ ШАНТАЖЧИНГУУДЫН НЭГ Л БАЙНА.

Avatar

Зочин 2014-10-20 150.129.140.218

ЕР НЬ ИРГЭНИЙ ХӨДӨЛГӨӨН НЭРТЭЙ ИЙМЭРХҮҮ НӨХДҮҮД БУСДЫГ АЙЛГАЖ, ШАНТАЖИЛЖ ЯВДАГ НЬ НУУЦ БИШ. НЭГ УДАА ОЛОНД НИЛЭЭД ТАНИГДСАН ИРГЭИЙ ХӨДӨЛГӨӨН ГЭГЧИЙН ТОЛГОЙЛОГЧ ЭХНЭРТЭЭ НЭХСЭН ЮМЫГ НЬ ӨГӨХГҮЙ БОЛОХООР НЬ ШҮҮХЭД ӨГЧ,ЛИЦЕНЗ ЭНЭ ТЭРИЙГ НЬ ЦУЦЛУУНА ГЭЖ БААХАНШУУГИАН ҮҮСГЭЖ БАЙСАН. МАНАЙ НЭГ ХАМААТНЫ ХҮНИЙГ БАС Л ИЙМЭРХҮҮ МАЯГААР ШАНТАЖИЛЖ БАЙСАН

Avatar

Mongol zaluu 2014-10-20 203.241.228.82

Ene neg turiin bus baiguullaga nereer ard tumnii umch hamgaalj bgaa nereer luivar hiihee boliochee. Etsiin etsest ord deer bgaa 4 companynii (3 ni hujaa) gants mongol company-gaa l dairaad baigaa ni tsaana ni bgaa HUJAAgiin company gar hul bolj guij bgaa ene DURAK huuhniig shalgadag gazar ni shalgaachee.

Avatar

Зочин 2014-10-20 202.179.23.100

Хятадуудыг ингэж даврааж болохгүй. Хөвсгөлийг ухна гэж горьдсоны гарз.

Avatar

Зочин 2014-10-20 150.129.143.158

Баярмаад амжилт хүсье

Avatar

Зочин 2014-10-20 103.229.123.100

Bayarmaag demijohn bn,"huvsgul dalai tsaaziin tavtsand "gedeg tom uguuleliig Baldorj bichirs baihad ter ueiin Radio televisin darga Zantab mash ih demijij tom shuugian bolj baij fosporitiin ordiig ashiglahiig zogsooj baisniig sanal hun Olson bgaa baihaa ZANTAV darga mash idevhitei temtsegch baisn shuu Molekul chi manai nutgaas shivshgee delgej huugduhuusuu umnu bolisn ch deer bish uu,SHUNALTVAL s****m bolno shuu HUVSULCHUUDiin unshlagiig barahguidee tengeriin humuus baidag shuuu

Avatar

Сэтгүүлчид хэн нь хэн бэ гэдгээ харууллаа 2014-10-20 103.229.123.65

Энэ Сэмүүн гэдэг нууц нэртэй Булганзаяа гээд энэ авгай чинь Хууль зүйн сайд шинэчлэгч гээд байгаа тэмүүжингийн хувийн хэвлэлийн төлөөлөгч яамны зөвлөхөөр нь ажилладаг хүн байж ийм юм бичээд нэг талыг хэт хамгаалж нөгөөг илт басамжилсан нь Молекул Батбаяр Тэмүүжин хоёр нэг тал болжээ гэсэн үг. Ийм маргаантай асуудлаар хэт нэг талыг барьсан ийм зүйл бичиж болохгүй л дээ. Тэртусмаа ХЗ сайдын зөвлөх хүн. Өнөөдөр сонин бол хятадын захиалагтай, захиалаггүй Хөвсгөл далайг хамгаалах нь тодорхой ш дээ. Өнөөдөр сониноос өөр бусад хэвлэлүүд худалдагдсан нь тодорхой л доо. Өдрийн сонин хүртэл арай ч дээ, харамсалтай байна. Өнөө тэр шударга сэтгүүлч Ганчимэг бас юу ч билээ дээ, хөөрхий хэн бэ гэдгээ л харууллаа даа

Avatar

Mo♥Temuujin 2014-10-20 103.229.123.65

Temuujin said uuriin zubluh hevleliin toloologch Semuun gedgeer Mog hamgaalj omgoolj bichuulsen bna. Ene bol Molekuliig Temuujin demjij buh shuuh tsagdaa Bayarmaagiin esreg gesen ug bishuu. b** shantraarai. Ard tumen chinii tald shuu Bayarmaa bagshaa. Taniig demjine shavi chine

Avatar

Mo♥Temuujin 2014-10-20 103.229.123.65

Temuujin said uuriin zubluh hevleliin toloologch Semuun gedgeer Mog hamgaalj omgoolj bichuulsen bna. Ene bol Molekuliig Temuujin demjij buh shuuh tsagdaa Bayarmaagiin esreg gesen ug bishuu. b** shantraarai. Ard tumen chinii tald shuu Bayarmaa bagshaa. Taniig demjine shavi chine

Avatar

Танил сонсогдож байна. 2014-10-20 202.180.220.72

Хөвсгөл далайн эзэд ТББ-ын тэргүүн Б.Баярмаа таныг танихгүй гэхдээ яриа чин аягүй танил сонсогдоод байна. "Даяар Монгол", "Гол усны нэгдсэн хөдөлгөөн" гээд л шантаажилж байж эздээс мөнгө авдаг гаруудын дуу хоолой яг л мөндөө, хөөрхий. Баярмаа мэтийн шантаажингуудыг ойроос харвал андашгүй дээ.Өөрийгөө яаж болгоод байдаг юм гэмээр мөртлөө, дэндүү тансаг амьдардаг гарууд л байдаг юм, бусдын мөнгөөр.

Avatar

Зочин 2014-10-20 103.229.123.65

Yamar sain medde analiz hiisen hun be. Bitgii gorid hulsnii bicheech mine? 220 …toi setgegdel bichigchi Talstmargadiin offisiin burtgeltei bn

Avatar

Зочин 2014-10-20 202.131.0.62

Bayarmaa n ugaasaa mungonii amitan yum bilee shd

Avatar

Eeee 2014-10-20 202.126.89.155

Ene a gain yavj yavj oroo notoi. Yum bis hu

Avatar

Зочин 2014-10-20 202.179.20.148

Хөвсгөлийнхнийг битгий басаарай. Хүрээд ирдэг юм бол чинь хөөгөөд явуулна шүү Молекулаа. Хүүтэйгээ хамт төрсөн нутаг Баянхонгороосоо яаж хөөгдлөө. Түүнээс дор юм болно шүү. Цөс ихтэй ард түмэн шүү бид.

Avatar

Зочин 2014-10-20 202.170.94.226

Ene avgai ch dee. Shuuhed handana ch geh shig.

Avatar

Зочин 2014-10-20 150.129.143.47

Мо луйварчны увайгуй уйлдэлуудииг монгол монголчууд гучаад жил харсан. Ахиж молигдуулахгуй байлгуйдээ

Avatar

Zochin 2014-10-20 202.4.248.67

Лицензүүдийг цуцлах хэрэгтэй. Ер нь Хөвсгөлд өгсөн бшх лицензийг цуцлах хэрэгтэй. 3 саяхан хүн амтай байж бараг бүх нүтгаа ухах гээд байдаг нь ёстой хачин. Одоо ер нь нэмж лиценз өгөхөө болимоор юм. Ерөнхийлөгч яагаад өгөөд эхлэвээ. Сонин юм.

Avatar

Нямжав 2014-10-20 103.229.120.45

Баярмаа Мөнхбаярын араас явахгүй гэдгийг ахин дахин хэлий "Далай ээж цаазын тавцанд" гэдэг үгийг хамгийн анх Хөвсгөл аймгийн Мөрөн сумын иргэн Ренчимсамбуу гуа сэтгүүлч Балдоржид санал тавьж өөрөө нийтлэл бичиж сонинд тавиулж байсан юм. Хөвсгөлийн ард түмэн тэр тусмаа Бүрэнхааны фосфоритыг оросууудад ашиглуулахын эсрэг 1980-д оноос хойш тэмцсээр байгаад ардчилалтай нүүр тулсан юм шүү дээ

Avatar

amjilt 2014-10-20 103.229.123.65

Bayarmaa amjilt husie. Molekul ih ovilgogui hudalch baritsgui hun gedgiig mongol dayar mednee. Unen yalna. Chamaig hyataduudtai niileh hun bish gedgiig nutgiinhan chine mednee.Amjilt

Avatar

Үнэхээр үл бүтэх авгай 2014-10-20 202.179.20.214

Тэр хужаануудтай уулздаг нь үнээн. Манай Хөвсгөлийнхөн бүгд мэднэ. х***а нартай уулзаад аилга авч байсныг нь цаадуул нь ч хэлж айлгаад байнга яриа өгүүлж шүүхэд өг гэж шахдаг гэсэн. Өнөөдөр сонины Оюунэрдэнэ тэр хоёр үнэн шүү

Avatar

Зочин 2014-10-20 119.40.97.112

Баярмаа Мөнхбаярынхаа араас явах нь дээ хөөрхий

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж