Роберт Доуней Жр. &#34Captain America 3&#34 кинонд

Хуучирсан мэдээ: 2014.10.20-нд нийтлэгдсэн

Роберт Доуней Жр. &#34Captain America 3&#34 кинонд

Mungun Boroo

"Төмөр хүн" Роберт Доуней Жр. 2016 оны 5 сарын 6-нд нээлтээ хийх Captain America 3 кинонд өөрийн дүрийг бүтээхэд тун ойрхон ирээд байна. Угтаа уг кинонд Төмөр хүний тун богинохон хэсэг багтах ёстой байсан боловч жүжигчин эр энэхүү шийдвэрийг эсэргүүцэж өөрийнх нь дүрийн цагийг уртасгах шаардлага тависнаар Марвел студи, жүжигчин хоёрын хооронд бага зэргийн үл ойлголцол гараад байсан билээ.

Гэсэн хэдий ч тэд энэхүү асуудлаа шийдвэрлэж, тэрээр Captain America 3 кинонд тоглох гэрээнд гарын үсэг зурхад тун ойрхон ирээд байгаа гэнэ. Кинонд гарах хугацаа нь уртассанаар цалин нь ч дагаад өсч байгаа бөгөөд тэрээр энэхүү кинонд тоглосныхоо төлөө ойролцоогоор 40 сая ам.долларын хөлс авах төлөвлөгөөтэй байна.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж