Үрчлээ багасгах гайхайлтай аргууд

Хуучирсан мэдээ: 2014.10.20-нд нийтлэгдсэн

Үрчлээ багасгах гайхайлтай аргууд

Eruulmend.mn

1. Дээшээ харж унтаарай
Үрчлээ нь арьсны өнгөн давхаргад үүсдэг. Та хажуугаараа харж унтвал хацар болон эрүүгээр үрчлээ үүснэ харин доошоо харж унтвал духаар үрчлээ үүсдэг байна. Иймээс дээш харж унтсанаар шинээр үчлээ үүсэхээс сэргийлэх болно.

2. Салмон загас ид
Салмон загас нь уураг, омега 3 өөхний хүчлийн эх үүсвэр юм. Энэ нь арьсанд тэжээл өгөхөөс гадна залуужуулах, үрчлээг багасгаж, арьсыг гайхалтай сайхан харагдуулахад тусална.

3.Нүдээ бүү онийлго-нүдний шил хэрэглэ
Нүдээ онийлгосноор нүүрний булчин байнга чангарч арьсны доод давхаргад гүн ховил үүсдэг. Улмаар энэ нь үрчлээ болдог байна. Хэрвээ таны хараа муу бол нүдний эргэн тойронд үрчлээ үүсэхээс сэргийлэх зорилгоор ном уншихдаа болон гадуур явахдаа шил зүүж хэвшээрэй.

4. Нүүрээ цэвэр усаар угаагаарай
Крантны ус нь арьсны чийгшлийг алдагдуулдаг ба нүүрний өөрийнх нь тослог байдал нь үрчлээний эсрэг үйлчилгээтэй. Иймээс нүүрээ цэвэр усаар угааж хэвшээрэй. Мөн чийгшүүлэгч агуулаагүй саван хэрэглэхийн оронд гель болон нүүрний цэвэрлэгч креам хэрэглээрэй.

5. Витамин С агуулсан гоо сайханы бүтээгдэхүүн хэрэглэх
Витамин С агуулсан креам нь коллагены нийлэгжлийг нэмэгдүүлж, нарны хэт улаан болон хэт ягаан туяанаас хамгаалдаг. Хацрын улааныг багасгахын сацуу хар толбыг арилгаж арьсыг гөлгөр өөгүй болгодог байна. Та өөрийн арьсанд тохирох витамин С агуулсан гоо сайхны бүтээгдэхүүн сонгоорой. Энэ нь үрчлээний эсрэг авах хамгийн үр дүнтэй арга юм.

6. Шар буурцаг арьс арчилгаанд нөлөөлөх нь
Буурцаг нь таны арьсыг сайхан харагдуулахаас гадна хамгаалах ач тустай. Мөн арьсны бүтцийг сайжруулж бат бөх, өөгүй гөлгөр болгодог.

7. Какаотай кофе сонгох
Кокоад 2 төрлийн антиоксидант (эпикатецин, катин) агуулагддагийг судлаачид тогтоожээ. Энэ нь арьсыг нарны хортой туяанаас хамгаалж, цусны эргэлтийг сайжруулахаас гадна арьсыг толигор өөгүй харагдуулна.

8. Арьс арчилгааны энгийн аргууд
Хэрвээ та арьсаа үнэхээр залуу харагдуулахыг хүсэж байгаа бол наад захын зүйлээс эхлээрэй.
–Хурц нарны туяанаас зайлсхийх
–Нарнаас хамгаалах саравч өмсөх
–Тамхи татахгүй байх
–Чийгшүүлэгч хэрэглэх

Эх сурвалж : http://www.webmd.com/beauty/wrinkles/ss/slideshow-reducing-wrinkles
Мэдээллийг бэлтгэсэн: Б.Лхагвасүрэн

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж