Б.Явуухулангийн мэндэлсний 81 жилийн ой тохионо

Хуучирсан мэдээ: 2010.03.10-нд нийтлэгдсэн

Б.Явуухулангийн мэндэлсний 81 жилийн ой тохионо

Дорнын их яруу найрагч, Монгол Улсын төрийн шагналт, соёлын гавьяат зүтгэлтэн Б.Явуухулангийн мэндэлсний 81 жилийн ой энэ сарын 15-нд тохиох аж. Энэ баярыг Явуугийн өдөр хэмээн нэрийдэж, ёслол төгөлдөр тэмдэглэх болсноор өдгөө арав гаруй жил болж байгаа юм байна. Энэ өдөр Монголын зохиолчдын эвлэлээс шүлэг, яруу найргийн чөлөөт уншлага, эрдэм шинжилгээний хурал, зохиолчдын уулзалт зэрэг арга хэмжээ зохион байгуулах гэнэ. Дамрамд сонирхуулахад, Монгол Улсын төрийн шагналт, ардын уран зохиолч Ш.Сүрэнжав, Явуугийн төрсөн өдөр буюу гуравдугаар сарын 15-нд мэндэлсэн юм байна.
Б.Анх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж