“Лалын улс” сөнөөгч онгоц туршиж байна

Хуучирсан мэдээ: 2014.10.20-нд нийтлэгдсэн

“Лалын улс” сөнөөгч онгоц туршиж байна

“Лалын улс”-босогчдын цэрэгжсэн бүлэглэл Иракийн агаарын цэргийн хүчинд ажиллаж байсан нисгэгчдийн тусламжтайгаар сөнөөгч онгоцоор туршилтын нислэг үйлдсээр байна гэж Сирийн засгийн газрыг эсэргүүцэгч бүлэг мэдэгдэв.

Британид төвтэй “Syrian Observatory for Human Rights” ТББ-ын мэдэгдсэнээр, Сирийн хойд нутгийн Алеппо хотоос холгүй орших агаарын цэргийн баазын дээгүүр “Лалын улс” гурван нисэх онгоцоо нисгэжээ.

Энэ нисэх онгоц нь “МиГ-21” болон “Миг-23” бололтой. Эдгээр онгоц пуужингаар зэвсэглэсэн эсэх нь тодорхой бус байна.

Тус ТББ-ын үзэж буйгаар, Иракийн Ерөнхийлөгч асан Саддам Хусейны засгийн газрын үеийн нисгэгчид босогчдын бүлэглэлтэй нэгдэж, хүмүүсийг нь бэлтгэж байгаа бололтой.

“Лалын улс”-ынхан Сири болон Иракийн засгийн газрын хүчнийхний байршлыг хяналтдаа авч, хүнд зэвсгүүдийг нь булаан авсан юм.

Хэрвээ “Лалын улс” агаараар давших чадалтай болж байгаа бол энэ нь Сирийн засгийн газар, сөрөг хүчнийхэнд давшгүй аюул заналхийлэл болно гэж “Syrian Observatory for Human Rights” мэдэгдлээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж