Хүүхдийн цэцэрлэг усанд автжээ

Хуучирсан мэдээ: 2014.10.18-нд нийтлэгдсэн

Хүүхдийн цэцэрлэг усанд автжээ

Төрийн өмч “ЭЗЭН”-тэй болсон нь …

“Номин Холдинг” ХХК нь Их Тэнгэрийн аманд байрлах төрийн өмчийн хорооны 24-р байрыг 2015 оны 05-р сар хүртэл түрээслэх гэрээтэй хүүхдийн цэцэрлэгийн үйл ажиллагаа явуулж байжээ. Харин төрийн өмчийн хорооноос өнгөрсөн 7-р сард гэрээг зөрчин уг байрыг битүүмжилсэн байна. Гэтэл битүүмжлэгдсэн байранд ус алдан “Номин Кидс” цэцэрлэгийн эд хөрөнгө одоогийн байдлаар их хэмжээгээр сүйджээ. Цэцэрлэгийн эрхлэгч нь багш нарынхаа хамт төрийн өмчийн хороонд хүсэлт тавьж зарим эд хогшилоо авахаар очтол өвдөг хүрсэн устай угтсан байна. Гэтэл ТТХГ-аас түрээслэгчдэд юу ч мэдэгдээгүйн дээр ус алдаад багагүй хугацаа өнгөрч байхад юу ч мэдээгүй байжээ. Иймээс ихээхэн хэмжээний эд хөрөнгөө сүйтгүүлсэн “Номин Холдинг” ХХК гомдолтой байгаагаа мэдэгдэв. “Номин Холдинг” ХХК 4-р сараас хойш шударга байдлыг эрэлхийлэн шүүхээр явж байгаа гэнэ. Гэтэл ТТХГ, ТӨХ-оос санаатайгаар шүүх хуралдаан тасалж, хойшлуулж, шүүх ажиллагаанд саад болж байгаа хэрнээ хажуугаар нь эзэн суусан байраа хуучин шигээ балгас болгохоор шийдсэн бололтой.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж