Виртуал хотыг 2 жил барьжээ

Хуучирсан мэдээ: 2014.10.20-нд нийтлэгдсэн

Виртуал хотыг 2 жил барьжээ

Сүүлийн үед хамгийн их тоглогдох болсон Minecraft тоглоомоор 19 настай Duncan Parcells гэгч оюутан гайхамшигтай виртуал хотыг барьжээ.

Нийтдээ хоёр жилийн турш уг хотоо барьсан ба 4,5 сая блок ашиглан хийсэн байна. Уг хотод нийтдээ 96 байгууламж байгуулсан ба цаашид нэлээдийг нэмэхээр төлөвлөөд байгаа аж.

Яг л өөрийн мөрөөддөг зай талбай ихтэй, ногоон байгууламж болон цэцэрлэгт хүрээлэнгүүдтэй “эрүүл ногоон” хотыг  байгуулсан байна.

Т.БИЛГҮҮН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж