Д.Далайбаатарыг хууль бусаар гаргасан гэв

Хуучирсан мэдээ: 2014.10.20-нд нийтлэгдсэн

Д.Далайбаатарыг хууль бусаар гаргасан гэв

Монгол Улсад суралцаж байсан Д.Далайбаатаар хэмээх Өвөрмонгол залууг хууль бусаар албадаг гаргасан гэдгийг өнөөдөр мэдэгдлээ. “Нэгдсэн Монгол” ТББ-ын тэргүүн Ч.Мөнхбаяр мэдэгдэхдээ “Д.Далайбаатарыг албадан гаргах ямар ч үндэслэл байгаагүй. Монгол Улсын аюулгүй байдалд заналхийлсэн гэж байгаа ч яг яаж, хэзээ заналхийлсэнийг нь тогтоочихсон зүйл байхгүй” хэмээсэн юм.

Д.Далайбаатарыг өнгөрсөн тавдугаар сарын 12-нд албадан гаргасан бөгөөд Монгол Улсад орж ирэхийг нь 10 жилээр хоригложээ. Тэрээр МУҮИС-ийн докторантурт суралцаж байсан бөгөөд одоо тэрээр буцаад сургуульдаа үргэлжлүүлэн суралцах хүсэлтэй байгаа ажээ.

Харин төвд судлаач Г.Ням-Очир хэвлэлийн бага хурлын үеэр “Манай хүчний байгууллага, ИХШХЕГ-ынхан өвөрмонгол хүмүүсийг хууль бусаар албадан гаргуулж, тэдний бизнесийг өөрийн болгох, асар их авлига авахыг чухалчилдаг болсон. Харин Д.Далайбаатар мэтийн мөнгөгүйчүүд нь хомрогонд нь ингэж өртөөд байна” гэж хэлсэн юм. Мөн тэд Д.Далайбаатарын манай улсад нэвтрэх эрхийг сэргээх, сургуульд нь буцаан суралцуулах, хохиролыг нь барагдуулахыг шаардаж төр засагт хандаж байгаа ажээ.

Д.БҮҮВЭЙ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж