Н.Ариунболд: Дүү нартаа тусалж байгаа

Хуучирсан мэдээ: 2014.10.20-нд нийтлэгдсэн

Н.Ариунболд: Дүү нартаа тусалж байгаа

“Шинэ үе” продакшний жүжигчид болох Ц.Алдармаа, Д.Оюунтуул нарын бие биеэ  буцалсан усаар түлж, хүнд гэмтэл учруулсан хэргийг өнгөрөгч долоо хоногт шүүхээр шийдсэн. Шүүхийн шийдвэр гарсны дараа Ц.Алдармаагийн ар гэрийнхэн, Д.Оюунтуул нар хэвлэл мэдээллээр тайлбар хийж, байр сууриа илэрхийлээд байгаа. Хэрэг явдал болсноос хойш буюу өнгөрсөн дөрөвдүгээр сараас эхлэн эмнэлэгт хэвтсэн гэх Д.Оюунтуулыг хамтлагаасаа гарсан, хамтлагынхны зүгээс санаа тавиагүй зэрэг олон нийтийн шүүмжлэл их байгаа. Тэгвэл энэ асуудлаар “Шинэ үе” продакшний захирал, МУГЖ Н.Ариунболдоос /Бооёо/ тодруулахад “Хэргийг нэгэнт шүүхээр шийдвэрлэсэн учраас шүүхийн шийдвэрийн тухайд яриад байх юм алга. Шүүхийн шийдвэрийг сонсоод бид маш их цочирдсон. Давж заалдах шатны шүүх хурлаас арай өөр шийдвэр гараасай гэж хүлээж байна. Өнгөрсөн хугацаанд  хамтлагийн зүгээс хоёр дүүгийнхээ асуудалд анхаарал хандуулсаар ирсэн. Санхүү, сэтгэл санаагаар тусалж, дэмжиж байгаа. Шүүхийн шийдвэр гараагүй, манай хоёр дүүгийн хэн хэн нь хэвлэл мэдээллээр тайлбар хийгээгүй байсан учраас бид бас чимээгүй байсан юм. Түүнээс хамтлагаасаа хассан зүйл байхгүй” гэх хариулт өглөө.

О.СЭРГЭЛЭН

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж