Bugatti шинэ төмөр хөлгөө танилцуулав

Хуучирсан мэдээ: 2010.07.05-нд нийтлэгдсэн

Bugatti шинэ төмөр хөлгөө танилцуулав

Дэлхийн хамгийн тансаг, онцгой автомашин үйлдвэрлэгч Bugatti ээлжит гайхамшгаа бүтээжээ. 100 гаруй жилийн түүхтэй Францын авто үйлдвэрлэгчийн Veyron брэндийн 16.4 Super Sport загварын төмөр хөлгөө өнөөдөрхөн дэлхий нийтэд танилцууллаа.

Bugatti Veyron Super Sport 16.4 автомашин нь 1200 морины хүчтэй хөдөлгүүртэй бөгөөд ямар ч нөхцөл байдалд тэнцвэрээ төгс хадгалах сайжруулсан аэродинамик хувилбартай ажээ. Түүнчлэн 16 цилиндртэй хөдөлгүүрийн хүчийг нь нэмэх зорилгоор томруулсан дөрвөн турбо цэнэглэгч, дотоод хөргүүрийн системийг суурилуулсан байна. Эдгээр эд анги, хүчин зүйлсийг сайжруулснаар энэхүү тансаг, спорт загварын автомашин ердөө 2,2 секундэд 0-ээс 100 км/цаг хүртэл хурдаа авах бөгөөд топ хурд нь 425 км/цаг гэнэ.

Шинэ загварын Bugatti Veyron ирэх наймдугаар сард Pebble Beach Concours-ын showroom-д тавигдах бөгөөд цөөн тоогоор буюу ердөө 30-хан ширхгийг үйлдвэрлэх гэнэ. Эдгээрээс эхний тав нь хар болон улбар шар өнгийг хослуулсан World Record Edition хувилбар бөгөөд хэдийнэ эзэн нь тодорхой болжээ.

Үнийн тухайд Bugatti Veyron нь нэг сая 950 мянган евро буюу 2,4 сая ам.доллараар худалдаалагдана.

Дашрамд сонирхуулахад, одоогийн байдлаар Bugatti 260 ширхэг Veyron, 35 ширхэг Grand Sports борлуулжээ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж