“Тусгай ажиллагаа” нээлтээ хийнэ

Хуучирсан мэдээ: 2014.10.20-нд нийтлэгдсэн

“Тусгай ажиллагаа” нээлтээ хийнэ

“Хайрын рекорд”, “Намрын синдром”, “Тагнуулч аав” зэрэг кинонуудыг найруулсан “Go Adventure” студийн захирал Д.Галбаярын “Тусгай ажиллагаа” гэх инээдмийн жанрын кино аравдугаар сарын 22-ны өдөр үзэгчдэд хүрэх нь ээ. Эл киноны уран бүтээлчид өнөөдөр мэдээлэл хийлээ. Инээдмийн киногоор гаршиж, чанарыг эрхэмлэдэг Д.Галбарын энэ удаагийн уран бүтээлд Соёлын тэргүүний ажилтан М.Баярмагнай, Э.Ууганбаяр, Т.Хулан нар гол дүрийг бүтээсэн байна.

Долоо хоног бүр шинэ дэлгэцийн бүтээл үзэгчдийн хүртээл болж байгаа гэдгийг хүн бүр мэднэ. Уран бүтээлч сэтгэлгээ гэхээсээ ашиг эрхэмлэх болсон кино ертөнцөд дахин нэг инээдмийн кино олныг баясгах бололтой.

“Тусгай ажиллагаа” киноны уран бүтээлчид дэлгэцийн бүтээлийнхээ нээлтийг аравдугаар сарын 22-нд “Тэнгис” кино театрт 17.00 цагт болох бол “Өргөө 1” кино театрт 14.00 цагт тус тус нээлтийн үйл ажиллагаагаа хийх юм байна.

Э.ТЭКҮ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж