Эбола вирус гарсан орны иргэдэд виз олгохгүй

Хуучирсан мэдээ: 2014.10.20-нд нийтлэгдсэн

Эбола вирус гарсан орны иргэдэд виз олгохгүй

Эбола цусархаг халууралт халдварт өвчин 2013 оны сүүлээр Баруун Африкийн Сьерра-Леон, Либери, Нигери, Гвиней улсад дэгдэж, одоогийн байдпаар АНУ, Испани, Сенегал Улсад бүртгэгдээд байгаа. Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газар тус өвчний тархалт өндөр байгаа бүс нутгийн иргэдэд  тодорхойгүй хугацаагаар хувийн урилга, виз олгохгүй байгаа талаар өнөөдөр мэдэгдлээ. Тус байгууллагаас улсын хилээр зорчигч, тээврийн хэрэгслийг шалган, нэвтрүүлэх чиг үүргийнхээ хүрээнд иргэд эбола цусархаг халууралт халдварт өвчин бүртгэгдсэн бүс нутаг, улсад зорчихоос зайлсхийж, холбогдох улсын иргэдийг урихгүй байхыг зөвлөсөн байна.

С.СҮРЭН

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж