Хандивын спорт өдөрлөг товоо зарлалаа

Хуучирсан мэдээ: 2014.10.20-нд нийтлэгдсэн

Хандивын спорт өдөрлөг товоо зарлалаа

-Хандивын спорт өдөрлөг арваннэгдүгээр сарын 8, 9-ний өдрүүдэд Улаанбаатар их сургуулийн спорт зааланд болно.-

“Амжилтаа ахиулъя” төрийн бус байгууллагын санаачлагаар “Нэг сэтгэл” уриатай хандивын заалны хөлбөмбөгийн спорт өдөрлөг тун удахгүй болох гэж байгааг өмнө бид мэдээлж байсан билээ. 2012 оны Үндэсний лигийн мэргэн бууч, “Сэлэнгэ пресс” багийн ахлагч, спортын мастер Ц.Түмэнжаргал аавынхаа эмчилгээнд зориулсан хандивын спорт өдөрлөг зохион байгуулахаар зэхжээ. Энэ намрын анхны заалны хөлбөмбөгийн тэмцээн гэдгээрээ онцлогтой уг өдөрлөгт шигшээ багийн 20 тамирчнаас оролцож буй багууд сугалааны дагуу драфтлаж багтаа авах боломжтой юм байна. Ц.Түмэнжаргалын хувьд 2013  онд Лаус улсад болсон “Challenge cup” тэмцээний үеэр зохион байгуулагч орны багийн эсрэг тэнцээний гоолыг оруулж Монгол улсын анхны оноог эх орондоо авчирч чадсан чадварлаг хөлбөмбөгчин юм.

Сайхан сэтгэлт монголчууд маань спорт өдөрлөгөөр дамжуулан авьяаслаг, чадварлаг нэгнийгээ дэмжих боломжтой бөгөөд спортод дуртай хайртай, хөлбөмбөг сонирхогчид өргөнөөр оролцох урьж байна.

Хандивын спорт өдөрлөг арваннэгдүгээр сарын 8, 9-ны өдрүүдэд Улаанбаатар их сургуулийн спорт зааланд болно.

Сонирхсон оролцогчид доорхи заавартай танилцана уу.

 

“НЭГ СЭТГЭЛ” футзалын аварга шалгаруулах

тэмцээний заавар

 

Нэг: Тэмцээний зорилго

Хөлбөмбөг сонирхогч залуус болон тамирчдыг сайн үйлсийн төлөө нэг  сэтгэлээр нэгдүүлж, Монгол улсын шигшээ багын тамирчин Түмэнжаргалын аав Цэдэнбал гуайн (нойр булчирхайн хорт хавдарын дөрөвдүгээр шатанд байгаа) хүнд өвчний эмчилгээнд өчүүхэн тус хүргэхэд оршино.

 

            Хоёр. Тэмцээний журам, хугацаа:

Тэмцээн 2014 оны 11 дүгээр сарын 8-9-ны өдрүүдэд Улаанбаатар Их сургуулийн спорт зааланд явагдана.

Багт 10 тамирчин 1 дасгалжуулагч байна. Багын бүрэлдэхүүнд нэмэгдэж Монгол улсын шигшээ багийн нэг тоглогч сугалаагаар орж тоглоно. Жич: Багт 2014 оны Нийслэл лигт тоголсон болон мэдүүлэгт орсон тамирчин тоглохгүй.

Тоглолт 12+12 минутын хугацаатай явагдана. Шигшээ тоглолтонд 2 баг үндсэн цагтаа тэнцсэн тохиолдолд баг бүрээс 5 тамирчин 6 метрийн торгуулийн цэгээс цохилт гүйцэтгэж ялагчийг тодруулна.

Тэмцээнд оролцох эрхийн төлбөр 300,000.00 (гурван зуун мянга) төгрөг байна. Төлбөрөө төлсөн баг сугалаанд оролцоно. Баг бүр төлбөрөөс гадна эмчилгээний төлбөрт 100,000.00 (нэг зуун мянга) төгрөгөөс дээш хандив өгнө.

Жич: Багийн аль нэг хүн согтууруулах ундаа хэрэглэсэн болон ёс зүйн ноцтой дутагдал гаргасан тохиолдолд тус багийг тэмцээнээс шууд хасна.

 

            Гурав. Тэмцээний техникийн зөвөлгөөн:

Тэмцээнд оролцох багийн мэдүүлэг, эрхийн төлбөрийг аравдугаар сарын 29-ны 19.00 цаг хүртэл доорх хаягаар хүлээн авна.

            Мэдүүлэг хүлээн авах e-mail: e_ganzo@yahoo.com

            Эрхийн төлбөр авах данс: 450007823 ( Түмэнжаргал, Худалдаа хөгжлийн банк)

Тэмцээний техникийн зөвөлгөөн, багуудын оноолтын сугалаа 2014 оны             10 дугаар сарын 30 – ны  15 цагт Улаанбаатар Их сургууль дээр болно.

 

            Дөрөв. Шагнал:

Тэмцээний эхний 3 байранд орсон тамирчдад алт, мөнгө, хүрэл медаль, багт өргөмжлөл мөнгөн шагналаар шагнана.

 

            Тав. Бусад:

            Энэ зааварт тусгагдаагүй бусад асуудлыг ТЗБКомисс шийдвэрлэнэ.

            Харилцах утас: 91107010, 91200420, 99606083

Э.ТЭКҮ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж