Л.Гүндалай гишүүн Лхагваагийн фэн

Хуучирсан мэдээ: 2010.07.05-нд нийтлэгдсэн

Л.Гүндалай гишүүн Лхагваагийн фэн

Өчигдөр Соёлын төв өргөөнд “Харанга”-ын Лхагваатай хамт амьд хөгжмийн хамтлагууд оролцсон “Найзуудаа нааш ир” амьд хөгжмийн наадам болж өнгөрлөө. Тус наадмыг үзэхээр УИХ-ын гишүүн Л.Гүндалай гэр бүлийнхээ хамт ирсэн байв. 10-р эгнээнд гурван хүүхэд, эхнэрийнхээ хамт тухалсан гишүүн “Харанга” хамтлагийн дуучин Лхагвасүрэнгийн улаан фэн нь бололтой. Бүх дууг нь дагаж дуулж байгаа харагдсан. Мөн энэ үдэш эрхэм гишүүн Л.Гүндалай үгийг нь бичиж , "New Star" студийн продюсер С.Гантөрийн ая “Гүн цэнхэр далай” дууг Х.Лхагвасүрэн анх удаа олны өмнө дуулж, үзэгчдийг уяраагаад авсан юм.

"Гүн цэнхэр далай"

Хөвсгөл далайн хөвөөнд хувь заяагаар төрж дээ
Хөл нүцгэн гүйлдсээр хүүхэд насаа өнгөрүүлж дээ
“Эх болсон зургаан зүйл хамаг амьтан”-ыг умдаалсан
Эзэн Монголын рашаан минь-Далай ээж минь
Ижий минь ээж далайдаа даатгаж дээ
Аавын минь аав тэнгэртээ залбирч дээ
Эр биеийг минь гүйцээж энх тунхтай золгуулж дээ
Ижий цэнхэр далай ээж минь-эзэн Монголын амин сүнс минь
    Уул уулсын эзэн Хорьдол сарьдаг минь
    Ус усны хатан гоо эх далай ээж минь
    Энэ Монголдоо ганц, эх дэлхийдээ ганцхан
    Гүн цэнхэрхэн далай ижий минь
Мөнх хөх тэнгэрээ тольдсон мөнх тэнгистээ мөргөе
Мөнхөд орших нутгийн минь мөнхийн амьдрал минь
Мөнх тэнгэрийн хүчин дор мөнхөд цэлэлзээрэй
Ижий цэнхэр Далай минь- эзэн Монголын амин сүнс минь

Уул уулсын эзэн Хорьдол сарьдаг минь
    Ус усны хатан гоо эх далай ээж минь
    Энэ Монголдоо ганц, эх дэлхийдээ ганцхан
    Гүн цэнхэрхэн далай ижий минь
Гүн цэнхэрхэн
Гүн цэнхэрхэн
Гүн цэнхэрхэн далай ижий миньгэсэн үгтэй энэ дууг Х.Лхагвасүрэнгийн хоолойн энг
гүйцэж дуулах дуулаач цөөн тул

М.Анир

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж