Гэмт хэргийн гаралт нэмэгдэх хандлагатай байгааг анхаарууллаа | News.MN

Гэмт хэргийн гаралт нэмэгдэх хандлагатай байгааг анхаарууллаа

Хуучирсан мэдээ: 2014.10.20-нд нийтлэгдсэн

Гэмт хэргийн гаралт нэмэгдэх хандлагатай байгааг анхаарууллаа

Согтуугаар үйлдсэн гэмт хэргийн гаралт нэмэгдэх хандлагатай байгааг анхаарууллаа

Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн болж, дүүргийн Засаг дарга нар өнгөрсөн 14 хоногийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.

Хан-Уул дүүрэгт дугаар сарын 04-нөөс 10-р сарын 17-ны өдрийн хооронд 32 гомдол мэдээллийг эрүүгийн хэрэг үүсгэж, 302 мэдээллийг захиргааны арга хэмжээ авч шийдвэрлэсэн байна. Дээрх хугацаанд гэмт хэргийн улмаас иргэд, аж  ахуйн нэгжид учирсан  21,2  сая  төгрөгний хохирлыг нөхөн төлүүлжээ. Мөн дүүргийн нутаг дэвсгэрт Гамшиг, аюулт үзэгдэл  , техникийн холбогдолтой ослын дуудлага ирээгүй. Гал түймрийн 6, гал түймрийн зөрчлийн 5 дуудлага,  нийт 11 дуудлага ирснээс 1 гал түймрийг  иргэд унтрааж, 10 гал түймрийг гал унтраах ангийн хүчээр унтраажээ.

Баянгол дүүрэгт өнгөрсөн 14 хоногийн хугацаанд нийт – 892 зөрчил бүртгэгдэж нийт 10,972,000 төгрөгийн торгууль ноогдуулсан байна. Дүүргийн худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний хэлтсээс цагдаа, мэргэжлийн хяналтын хэлтсүүдтэй хамтран дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэр хүнсний худалдааны “ТОСА” төвд гэнэтийн шалгалт зохион байгуулсан ба шалгалтаар Тарваганы мах-1 ш, мөн тарваганы хүн мах болон дотор эрхтэн 24 боодол, нэрмэл архи 12 сав буюу 960 литрийг илрүүлэн хураан авч устгажээ. Зохих зөвшөөрөлгүй худалдаа, үйлчилгээ эрхлэгч иргэдийн үйл ажиллагаанд шалгалт хийж зөрчилтэй, зөвшөөрөлгүй худалдаа эрхэлж байсан 7 иргэнийг баривчлан түр саатуулж төвийн үйл ажиллагааг түр зогсоосон байна.

Түүнчлэн өнгөрсөн 14 хоногийн  хугацаанд дүүргийн нутаг дэвсгэрт 13 удаагийн обьектын гал түймэр гарч үүнээс хогийн цэг шатсан 6 удаагийн дуудлага гарч Онцгой байдлын албан хаагчид голомтод үүрэг гүйцэтгэжээ.

Баянзүрх дүүрэгт гэмт хэргийн зөрчлийг өнгөрсөн 14 хоногтой харьцуулахад нийт дуудлага 3,5  хувиар, гэмт хэргийн шинжтэй дуудлага 9,3  хувиар, захиргааны зөрчлийн шинжтэй дуудлага 5,8 хувиар өссөн байна. 2014.10.03-ны өдрөөс 2014.10.17-ны өдрийн хугацаанд дүүргийн нутаг дэвсгэрт аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослын дуудлагагүй, гал түймрийн 42 дуудлагатай байлаа. Гамшгаас хамгаалах урьдчилан сэргийлэх сургалт, дадлагыг 14 хоногийн хугацаанд аж ахуйн нэгж байгууллага, ард иргэдэд 3 удаа зохион байгуулжээ.

Налайх дүүрэг өнгөрсөн 14 хоногийн хугацаанд 14 гомдол мэдээллийг эрүүгийн хэрэг үүсгэн, 10 гомдол мэдээллийг эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан, 129 мэдээллийг захиргааны арга хэмжээ авч шийдвэрлэсэн байна. Дээрх хугацаанд 290000 төгрөгийн хохирол нөхөн төлүүлсэн.Эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан нийт хэргийн 7 нь хөнгөн, 6 нь хүндэвтэр, 1 нь хүнд,   0  онц хүнд  хэрэг байна.

14 хоногийн хугацаанд дүүргийн нутаг дэвсгэрт гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр ЕБС-ийн сурагчидад сургалт явуулж, 2 дугаар хорооны Тайж, Нарлаг хэсгийн 130 айл өрхөд үзлэг шалгалт хийж 21 зөрчлийг газар дээр нь арилгуулж, таравган тахал өвчөөс урьдчилан сэргийлэх зорилгоор байгуулагдсан хяналтын постыг 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс татан буулгажээ.

Сүхбаатар дүүрэг өнгөрсөн 14 хоногийн хугацаанд Захиргааны хариуцлагын тухай хуулиар 468 хүнийг 1,825,227 төгрөгөөр, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулиар 6 хүнийг 1,450,000 төгрөгөөр, тамхины хяналтын тухай хуулиар 4 хүнийг 200,000 төгрөгөөр, эрүүлжүүлсэн 386 хүнийг 1,104730 төгрөгөөр торгож арга хэмжээ авчээ. Мөн зам тээврийн ослын холбогдолтой нийт 826 дуудлага  бүртгэгдсэн байна. Үүнээс хүн гэмтсэн хэргийн  шинжтэй 29, осол, зөрчлийн шинжтэй 39 дуудлаганд очиж хойшлуулшгүй ажиллагаа явуулжээ. Гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр дүүргийн 13-р хороо, Өрхийн эмнэлэгтэй хамтран тус хорооны иргэдэд гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх сургалтыг 2014 оны 10 дугаар сарын 08-ны өдөр зохион байгуулсан. Сургалтад 60 иргэн хамрагдсан байна. Мөн  дүүргийн “Блю скай” ХХК, “Оршил констракшн” ХХК,  ЭМЖЖ эмнэлэгийн нийт 426 албан хаагчид гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх сургалтыг зохион байгуулжээ.

Харин Багахангай дүүрэгт өнгөрсөн 14 хоногийн хугацаанд иргэд, албан тушаалтнаас гэмт хэргийн шинжтэй 5,  захиргааны зөрчлийн шинжтэй 10 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн нь өмнөх 14 хоногоос гэмт хэргийн шинжтэй 5, захиргааны зөрчлийн шинжтэй гомдол мэдээлэл 8 нэгжээр тус тус өссөн байна. Архидан согтуурч бусдын амгалан тайван байдал алдагдуулсан 13 иргэнийг эрүүлжүүлж, гудамж талбай олон нийтийн газар бусдын амгалан тайван байдал алдагдуулсан 4 иргэнийг 75.000 төгрөгөөр торгож, 1 иргэнийг 20 хоног баривчлуулж захиргааны арга хэмжээ авсан байна.

Сонгинохайрхан дүүрэг 10 дугаар сарын 15-ны байдлаар Дүүргийн хэмжээнд эхний  14 хоногт гэмт хэргийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийхэд хулгайн гэмт хэрэг 9 буюу 45,0 хувийг, бусдын бие махбодид гэмтэл учруулсан гэмт хэрэг 4 буюу 20,0 хувийг тус тус  эзлэж байгаа нь нийт гэмт хэргийн 65,0 хувь байна. Иймд бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг 14 хороодын нутаг дэвсгэрт  машинт  болон явган эргүүл  хариуцсан чиглэлүүдийг өөрчлөн зохион байгуулснаар үйлдэгдсэн эзэнгүй хулгайлах гэмт хэргийн гаралт буурсан байна. Дүүргийн нутаг дэвсгэрт сүүлийн 14 хоногийн хугацаанд объектын 24, Гамшиг ослын 3 удаагийн дуудлага гарч Онцгой байдлын хэлтсийн Аврах, гал унтраах ангиуд шуурхай ажиллан иргэд аж ахуй нэгж байгууллагад учирч болох 180 сая төгрөгийн өмч хөрөнгийг гал түймрийн аюулаас авран хамгаалсан байна.

Нийслэлийн Засаг даргын 2014 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн А/634 захирамжийн дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтэс, нийслэлийн  мэргэжлийн хяналт, цагдаагийн байгууллагын ажлын хэсэг Эмээлт, Баруунтурууны авто вокзалууд дээр 24 цагаар үүрэг гүйцэтгэж хоногт дунджаар 900 – 1500 автомашинд хяналт шалгалтыг явуулж байна.

Чингэлтэй дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэс нь 1-9 дүгээр хороодын нутаг дэвсгэрийг /54088 хүн ам бүхий/ хариуцан ажилладаг. Эдгээр хороодын хэмжээнд 2014 оны 9 сарын сүүлийн 14 хоногт 63, 2014 оны 10 сарын эхний 14 хоногт 62 гэмт хэрэг бүртгэгдэн 1 нэгжээр өссөн үзүүлэлттэй байна. Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд иргэд, албан тушаалтнаас гэмт хэрэг, захиргааны зөрчлийн шинжтэй 1323 дуудлага мэдээлэл хүлээн авсан нь өмнөх 15 хоногоос 8 нэгжээр буюу 0,6 хувиар буурсан. Ирсэн дуудлага мэдээллийн 1266 нь жижүүрээр, 57 нь өргөдлөөр бүртгэгдсэн байна. Мөн  Замын Цагдаагийн тасгийн бие бүрэлдэхүүнээс гудамж, замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 402 жолоочийг илрүүлэн эрхийг хасч замын хөдөлгөөнд үргэлжлүүлэн оролцох боломжгүй 86 тээврийн хэрэгслийг түр саатуулан журамлажээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Unshigch 2014-10-20 202.70.46.202

Hulgai , deerem arhidalt chbas yaduuraltai shuud holbootoi shuu.tegeheer buruug haanaas haih yostoi ve? Huvi hund medeej baigaa , ajilgui mungugui bolgood baigaa turiin bodlogo hyamral buruutai, zohih hemjeegeer

Avatar

Зочин 2014-10-20 202.21.114.82

ene arhiig neeree yay daa, arhind durtai humuusiig yay daa, arhitai holbotoi buh har muu zuilin ard huuhed l hohirdog, ymar ch buruugui baij busdin hiisne uil laig uuren tarchildag, hichneen huuhduud hichneen shunu noirgui honoj hawdaj ulaisan nudtei gerese ugluuduu setgel gunduuhan garaad surguuli ruuga alhdag bol, hichneen huuhed oroidoo etseg eh n arhi uugad irehwii gesen dee aij tugshin hooloo haaguur n orj baigaag medehgui iddeg bol, uyiih n huuhduud togloj guij yawhad ar gert n arhichin bdag huuhduud sanaagaaraa huuhed baihaa boliod hugshirch eheldeg, busdiin nulimsaar busdiin zowlongoor mungu olj baigaa humuus saihan l amidardag baihdaa,

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж