АНУ Эбола вирусаар заавар гаргажээ

Хуучирсан мэдээ: 2014.10.19-нд нийтлэгдсэн

АНУ Эбола вирусаар заавар гаргажээ

Цагаан ордон.Фото: Gary Cameron / Reuters

 

Эбола хижгийн тухай  иргэд юу мэдэх ёстойг өгүүлсэн зааврыг АНУ гаргасан байна. Хүн амын  дунд газар авч байгаа айдсийг бууруулах үүднээс энэ удирдамжийг гаргасан гэнэ.

 

“АНУ-ын нутаг дэвсгэрт аюултай вирусын дэгдэлт гарах аюул занал маш өчүүхэн. Гэхдээ бид түүнд Засгийн газрын төвшнөөс ноцтойгоор хандаж байна.” Хэмээн АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама энэ өвчинтэй хэрхэн тэмцэх талаар өөрийн өргөөнд хоёр цагийн зөвөлгөөн хийсний дараа мэдэгдэв.

 

Эбола вирус агаар  амьсгалын замаар халддаггүй. Аюултай вирус нь хүний биеийн цус, шүлс мэтийн шингэнээр дамждаг. Ман өвчтэй хүнтэй эсвэл халдвартай амьтнаас уг авчинг авч болно гэж Вашингтон сануулж байна. Өвчинтэй тэмцэх ажиллагааг зохицуулах бас нэг хүнийг Обама томилох гэнэ. Гэхдээ тэрээр Африкийн орнуудад очииход хориг тавихын эсрэг биш байгааг хэлжээ.

 

Өнгөрсөн пүрэв гаригт Ямайк өвчний дэгдэлттэй нутаг оронд очсон хүмүүсийг нутагтаа оруулахгүй гэлээ. Мөн тийм шийдвэрийг Колумби, Гайана, Сент-Люсия гаргасан байв. Орос ч гэсэн баруун Африкийн орнуудтай харилцаа холбоог хязгаарлах санал дэвшүүлэгдсэн байлаа.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж