Үндэсний музейд шинэ үзмэр нэмэгдлээ

Хуучирсан мэдээ: 2014.10.19-нд нийтлэгдсэн

Үндэсний музейд шинэ үзмэр нэмэгдлээ

Монголын үндэсний музейд түр үзэсгэлэнгийн танхимд долоон сарын турш дэглэгдсэн “Талын дайчдын өв соёл” үзэсгэлэнгийн хаалтын ажиллагаа боллоо. Монгол Улс, ХБНГУ-тай дипломат харилцаа тогтоосны 40 жилийг ойг тохиолдуулан тус үзэсгэлэн өнгөрсөн дөрвөн сарын 08-нд нээж байсан юм. Үзэсгэлэнг энэ хугацаанд гадаад дотоодын нийт 55196 үзэгч үзэж сонирхохын сацуу өндөр дээд хэмжээний айлчлалаар ирсэн зочид төлөөлөгч үзэж сонирхжээ. Мөн Алтай ятгыг хоёр хөршийн төрийн тэргүүнийг айлчлалаар ирэхэд нь бэлгэнд өгсөн аж. Хаалтын ажиллагааны үеэр “Талын дайчдын өв соёл” үзэсгэлэнг нээхэд хүндтэй хувь нэмэр оруулсан хүмүүсийг Монголын Улсын засгийн газрын хүндэд өргөжлөлөөр шагналаа.

Мөн энэ үеэр МУИС-ын Археологи, антропологийн тэнхим болон Археологийн хүрээлэнгийнхэн Монголын үндэсний музейд шинэ үзмэрүүдийн дээжийг хүлээлгэн өглөө. Уг үзмэрүүдийг ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн эрдэмтэн Ц.Төрбат ахлагчтай судлаачид Монгол Алтай судлалын хүрээлэнтэй хамтран 2008-2010 онд зургаан хадны оршуулага илрүүлсэн бөгөөд эдгээрийг ХБНГУ-д Сэргээн засварлажээ. Тус үзмэрүүд нь XIII-XY зууны үеийн монголчуудын эдийн соёлын биет дурсгал болох шибилгэр гэзэг, харцага малгай, эмэгтэй дээл, эсгий ширдэг зэрэг үнэт үзмэрүүд байлаа.

Т.АНУ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж