Удаан задардаг бохирдуулагчийн жагсаалтад 10 бодис нэмэгдлээ | News.MN

Удаан задардаг бохирдуулагчийн жагсаалтад 10 бодис нэмэгдлээ

Хуучирсан мэдээ: 2014.10.19-нд нийтлэгдсэн

Удаан задардаг бохирдуулагчийн жагсаалтад 10 бодис нэмэгдлээ

Удаан задардаг органик бохирдуулагчид /УЗОБ/ хүний эрүүл мэнд, байгаль орчинд онцгой хортой, хорт хавдар үүсгэж, генд нөлөөлдөг, байгаль дээр задралгүйгээр хэдэн арван жил болдог, маш тогтвортой шинж чанартай бүлэг бодис багтдаг. Эдгээр бодисын хор аюулаас хүний эрүүл мэнд, байгаль орчныг хамгаалах зорилгоор 2001 онд удаан задардаг органик бохирдуулагчийн тухай Стокольмын конвенцийг баталж, 2004 онд Монгол Улс уг конвенцид нэгдэн орсон юм. Манай улс уг конвенцийг хэрэгжүүлэх, хүлээсэн үүргээ биелүүлэх зорилгоор Удаан задардаг органик бохирдуулагчийн тухай үндэсний анхны хөтөлбөрөө 2006 онд баталсан байдаг.  Стокольмын конвенцийн  хурлаар УЗОБ-ын жагсаалтад 10 бодис нэмж орсонтой холбогдуулан гишүүн орнуудад үндэсний хөтөлбөрөө шинэчилж, холбогдох арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг үүрэг болгосон юм. Энэ шаардлагын дагуу “Удаан задардаг органик бохирдуулагчийн тухай үндэсний хөтөлбөр”-ийг боловсруулжээ.

Уг хөтөлбөр нь УЗОБ-той холбоотой үйл ажиллагааг зохицуулах хууль эрх зүйн орчныг сайжруулах, үйлдвэрийн химийн бодис агуулсан бүтээгдэхүүний хаягдлыг цуглуулж дахин боловсруулах, байгаль орчинд ээлтэй аргаар устгах менежментийг бий болгох, хүний эрүүл мэндэд нөлөөлөх нөлөөллийг багасгах зорилготой. Хоёр үе шаттай хэрэгжих энэхүү хөтөлбөрийн үр дүнд УЗОБ агуулсан бараа бүтээгдэхүүн, хог хаягдалтай холбоотой эрх зүйн орчин сайжирч, уг бодисыг агуулсан бараа бүтээгдэхүүний хэрэглээ буурна. Аюултай хог хаягдал, цахилгаан болон авто тээврийн хэрэгслийн хог хаягдлыг цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах, хадгалах, устгах менежмент боловсронгуй болно.

Т.АНУ

 

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2014-10-19 150.129.143.221

ýíý îþóí ãýýä øàë õóäëàà ä¿ëñýí, óíòàæ áàéãàà, ñýð¿¿í áàéãàà íü ÷ ìýäýãäýõã¿é àìüòàí áàéíà àà, õóäëàà àìèà õîîõîéëîîä. Îäîî ýíý óëñ òºðèéí õÿìðàëûí õààãóóð íü ÿâæ áàéíà.

Avatar

Зочин 2014-10-19 202.179.20.195

Үхсэнийх нь үндэсний хөтөлбөр. Аюултай хог хаягдлаа хадгалах, устгах цэг ч байхгүй байж. Энэ Оюуныг огцруулбал таарна

Avatar

Зочин 2014-10-19 82.145.211.94

Yamar 10 ve, survaljlagch guai.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж