“Номин талст” хамтлагийнхан шинэ цомгоо танилцуулах тоглолтоо энэ сарын 29-нд Мишээл экспод хийхээр зар түгээгээд байна. Гэхдээ тоглолтод “Номин талст” хамтлагийнхан бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцохгүй нь ээ.
“Номин талст” хамтлагийн дуучин Т.Хангэрэл буюу Хаазаа Гадаадын иргэн харьяатын асуудал эрхлэх газрын Харьяатын хэлтсийн даргын алба хашиж байгаа учраас хамтлагийнхаа шинэ цомгийн тоглолтод оролцож чадахгүйд хүрчээ. Дөрвөн хоолой, дөрвөн гишүүнтэй хамтлагийнханы дутуу бүрэлдэхүүнтэй тоглолт хэр болохыг мэдэхгүй ч “Номин талст” хамтлагийн гурвал фэнүүдтэйгээ уулзахаар хатуу шийдсэн бололтой. Юутай ч зарим хүн “Төрийн албан хаагч болохоор дуулж болдоггүй юм уу” хэмээн гайхширч байгаа сурагтай.
Э.ТЭКҮ