Хөлбөмбөгчдөд хаалттай хөлбөмбөгийн холбоо | News.MN

Хөлбөмбөгчдөд хаалттай хөлбөмбөгийн холбоо

Хуучирсан мэдээ: 2014.10.19-нд нийтлэгдсэн

Хөлбөмбөгчдөд хаалттай хөлбөмбөгийн холбоо

Монголын Хөлбөмбөгийн холбооны Ерөнхийлөгч Б.Ганболдын эрхийг Олон улсын хөлбөмбөгийн холбооноос хасаад байгаа билээ. Энэ шийдвэр өнөөдөр өглөө олон нийтэд ил болсон. Тэгвэл өнөөдөр өглөө 11:00 цагт Монголын Хөлбөмбөгийн холбооны гишүүд болж буй асуудалтай холбоотойгоор сэтгүүлчдэд мэдээлэл хийхээр зарласан. Тэд холбооны байранд хэвлэлийн хурал хийх байсан ч дотогш нь оруулсангүй. Мөн хэвлэл мэдээллийнхнийг ч нэвтрүүлээгүй юм. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар өчигдрөөс эхлэн Хөлбөмбөгийн холбооны байрнаас портер машинаар бичиг баримт, цаасан хайрцагтай зүйлсийг зөөж эхэлжээ. Сэтгүүлчдийг очих үеэр ч мөн портер машинаар хайрцагтай зүйлс зөөж байсан юм.

Мөн хэвлэлийн хурал хийхээр ирсэн Хөлбөмбөгийн холбооны гишүүд, хөлбөмбөгчид холбооны байрны үүдэнд багагүй зогссоны эцэст гадаа хурлаа хийлээ. Хурлын үеэр “Дэрэн” клубын Ерөнхийлөгч Г.Мөнхчулуун “Монголын хөлбөмбөгийн холбооны Ерөнхийлөгч Д.Ганболд олон улсад болоод эх орондоо үйл ажиллагаа явуулах эрх зүйн чадамжгүй болсон. Тиймээс Монголын Хөлбөмбөгийн холбооны дүрмиийн 28 дугаар зүйлийн хоёрт заасны дагуу Монголын Хөлбөмбөгийн холбооны гишүүдийн гуравны нэг хувь нь бичгээр мэдэгдсэн тохиолдолд удирдах зөвлөлөөс ээлжит бус их хурлыг хуралдуулах учиртай. Энэ заалтын хүрээнд бид өнөөдөр Хөлбөмбөгийн холбоон дээр ирж, их хурлыг хуралдуулах саналт хураалт явуулж байгаа.

Хөлбөмбөгийн холбооны гишүүдийг мөн энд ирж гарын үсгээ зураач гэж уриалж байгаа юм. Одоогийн байдлаар түрүүчээсээ хүмүүс ирж, гарын үсгээ зурж, бидний явуулж байгаа үйл ажиллагаанд оролцож байна. Хэрвээ нийт гишүүдийн гуравны нэгийнх нь гарын үсэг цугларвал бид их хурлаа хэзээ хуралдуулах товоо шийдэх учиртай” хэмээн ярьсан юм. Түүний дараа Олон улсын хөлбөмбөгийн холбооноос чухам ямар шийд гарсан талаар танилцуулсан. Өчигдөр Олон улсын хөлбөмбөгийн холбооноос мэдэгдэл гаргасан.

Тус мэдэгдэлд Монголын хөлбөмбөгийн холбооны Ерөнхийлөгч Б.Ганболдыг таван жилийн хугацаанд дотооддоо төдийгүй олон улсын хэмжээнд хөлбөмбөгийн ямар нэг үйл ажиллагаанд оруулахыг хориглосон. Б.Ганболд нь 2009 онд Азийн хөлбөмбөгийн холбооны конгрессийн үеэр, 2011 оны ОУХХ-ны Ерөнхийлөгчийн сонгууль, Олон улсын хөлбөмбөгийн холбооны гүйцэтгэх зөвлөлийн сонгуульт үйл ажиллагааны үеэр Мухаммед Бин Хаммамаас авлига авсаныг нь тогтоосон байна. Энэ бол Монголын Хөлбөмбөгийн холбоо, хөлбөмбөгчид, цаашлаад Монгол Улсыг олон улсад гутаан доромжилсон үйлдэл болчихоод байгаа юм.

Тэгвэл Монголын Хөлбөмбөгийн холбооны байрны өмнө болсон хурлын дараа зарим гишүүдтэй цөөн хором ярилцлаа.


“Дэрэн” клубын Ерөнхийлөгч Г.Мөнхчулуун: Бид Хөлбөмбөгийн холбооны үйл ажиллагаанд санаа зовж байна

-Өнөөдрийн хурлын зорилго бол санал хураалт.  13 цагийн байдлаар хэчнээн гишүүн ирэв. Өнөөдөртөө гуравны нэг нь бүрэлдэж, бичгээр саналаа өгч амжих нь уу?

-Өчигдөр орой Дэлхийн хөлбөмбөгийн холбооны мэдээ гарсанаас хойш манай гишүүд, хөлбөмбөгчид маш их идэвхтэйгээр бидэнтэй холбогдсон. Тэгэхээр гуравны нэг хүрнэ гэдэгт эргэлзэхгүй. Хэрвээ гуравны нэгтээ хүрчих юм бол удирдах зөвлөлдөө хүсэлтээ гаргана. Дүрмийнхээ дагуу удирдах зөвлөл ч хуралдах ёстой. Хэрвээ хурлын тов гарчих юм бол бид хэлэлцэх асуудлаа батална.

-Удирдлагагүй болчихлоо шүү дээ. Тэгэхээр яах билээ?

-Уг нь ирэх сард шинэ Ерөнхийлөгчөө сонгох гэж байсан. Тэгэхээр энэ асуудлыг хурдан шийдэх ёстой. Бид удирдах зөвлөтэйгээ ярилцаад, Ерөнхийлөгчийн сонгуульт үйл ажиллагааг наашлуулах уу гэдгээ ярина. Их хурлаараа асуудлаа шийднэ.  Одоо бол бид удирдлагагүй байна.

Тийм болохоор Хөлбөмбөгийн холбооны үйл ажиллагаанд санаа зовж байгаа. Бид аль болохоор л дүрмийн дагуу үйл ажиллагаа явуулах зорилготой байна. Ер нь энэ бол Монгол Улсын нэр хүндийг олон улсад унагасан л явдал боллоо.  Монголын нэр хүндийг Олон улсын тавцанд  унагасан өөр  нэг том явдал 2011 онд болсон.

Манай улсыг Зүүн Азийн холбооноос түдгэлзүүлсэн. Гурван жил түдгэлзсэний дараа энэ жил дахиад. Энэ бол үнэхээр том асуудал. Олон улсын байгууллагаас түдгэлзэнэ гэдэг чинь юу гэсэн үг вэ. Бид Зүүн Азийн хэмжээний ямар ч тоглолтод оролцох эрхээ хасуулаад, гадаа харилцаа ч байхгүй болсон. Энэ том асуудлын үргэлжлэл нь ингээд л явж байна. 

-“Гоол” төслийн хүрээнд Олон улсын хөлбөмбөгийн холбооноос хөрөнгө мөнгө өгдөг. Харин манайх хөрөнгө оруулалтыг нь буруу зарцуулж, хэмжээнээсээ жижигхэн заал танхим, талбай бариад байна гэдэг. Энэ тал дээр та юу хэлэх вэ?

-“Гоол” төсөл хэрэгжихдээ гурвалсан гэрээгээр явдаг. Хөлбөмбөгийн холбоонд тэр мөнгийг захиран зарцуулах эрх байдаггүй юм. Гүйцэтгэгч компаниа шалгаруулаад, тэр нь Дэлхийн хөлбөмбөгийн холбоотой гэрээгээ байгуулаад явдаг зарчимтай. Жижиг, том болсон гэдэг асуудал дээр бидэнд энэ бүхэн хаалттай байдаг болохоор мэдээлэл өгч чадахгүй байна.

Мөнгө төгрөг нь яаж зарцуулагдсаныг ч мэдэхгүй юм. Харин гишүүн хүний хувьд барьсан барилга байгууламжийн чанарыг илүүтэй ярьж чадах байх. Манай холбооны барилга 10 жил болоогүй байхад хана нь цуураад, нурах дээрээ тулж байна. Хөлбөмбөгийн заал гэхэд хоёр жил болоогүй байхад дээврийг нь солилоо. Энэ мэтээр асуудал бий. 

Н.ПУНЦАГБОЛД

Эх сурвалж: www.mminfo.mn

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2014-10-19 202.72.245.252

Та нар хий хүлээлгүй тэр хаалгыг нь эвдэж ч болсон ороод байдлыг хяналтандаа аваач. Тэр зөөгөөд байгаа юмыг зогсоох хэрэгтэй. Хамаг будлианы юмаа л нууж устгах гэж байгаа юм. Яаралтай санхүүгийн аудит холбооны санхүүд оруулаач

Avatar

Зочин 2014-10-19 108.235.12.252

ачиж,зееж

Avatar

Зочин 2014-10-19 108.235.12.252

ийм сонин юм ганцхан монголд л болдог байх,монголд хууль дурэм гэж юм байдаг юм уу,ФИФА гаас шийд ирвэл МХХ-нд л ирнэ биз дээ,тэр нь тугжээтэй тулхуур нь Ганболд гуайн хармаанд,ирсэн бух мэдээлэл тууний хяналтанд…….1945 онд 3-р Рейхийн тегсгел ойртоход асар их бичиг баримт Рейхстагаас ачааны машинаар зееж ул мэдэгдэх зуг ачиж байсан гэж туухчид ярьдаг,Янукович украинаас зугтахаасаа емне асар их унэт зуйл ачааны машинд ачуулж байгаа бичлэг сайтуудад тавигдсан байдаг ,манай еронхийлогч портероор ямар юм ачуулаад байгаа нь сонин байна….

Avatar

Зочин 2014-10-19 127.0.0.1

FIFA gaas shiid ireegui bol urgeljluuleed l Mori Ganboldyn bugsiig doloogood yavj bsn baihdaa…

Avatar

asdf 2014-10-19 150.129.141.178

Ene met neg saihan zuulun sandaltai mesten deer nasaaraa suugaad avsan nuhduud zunduu baigaaa shde tedniig sain shalgaj shudraga bailgah heregtei um daaaa

Avatar

morid 2014-10-19 103.229.122.217

ta shangaa hurtle. heleed ug avdaggui.

Avatar

Зочин 2014-10-19 182.160.6.121

Илэрхий луйвар хийж,хөлөө олох гэж ядаж байгаа хөлбөмбөгийн холбоог элгээр нь хэвтүүлж,дур зоргоороо аашлаад байгаа Ганболдод үйлчилдэг хууль монголд байхгүй юу.Энэ хүний талаар таагүй мэдээ мэдээлэл олон жилийн турш яригдаж байна.

Avatar

Зочин 2014-10-19 112.72.13.129

Mori Ganbold+top Bolormaa=Mongolin xol bombogiin xolboo…

Avatar

zochin 2014-10-19 112.72.13.189

ene har ganboldoos oor hun bsan bol aiamag burt holbombogiin talgai fifa gaar bariulchih bsiin ogson mongiign idne deerees tsadhgui avilga avna fifa ih sport holbombogoo neg haltaraas bolood danpuuralhguildee,zov ashgui zaillaa.bohiin nymdorj gej deeree zahirgaagui nohor bn huviin kampaani geed bodson olon niitiin baiguuulgiin buynaar yvj bj

Avatar

zochin 2014-10-19 112.72.13.189

ene har ganboldoos oor hun bsan bol aiamag burt holbombogiin talgai fifa gaar bariulchih bsiin ogson mongiign idne deerees tsadhgui avilga avna fifa ih sport holbombogoo neg haltaraas bolood danpuuralhguildee,zov ashgui zaillaa.bohiin nymdorj gej deeree zahirgaagui nohor bn huviin kampaani geed bodson olon niitiin baiguuulgiin buynaar yvj bj

Avatar

Зочин 2014-10-19 182.160.3.111

Угийн, хар багын л дампуу байсан доо…Буяннэмэхийн Ганболд.

Avatar

зочин 2014-10-19 203.91.117.4

энэ хүн /ганболд/ юу хийснээ ухамсарлаж байгаа болов уу.

Avatar

Зочин 2014-10-19 202.21.114.82

Mori ***** ymar tom artai geheeree Nazarbayav shig ingej udaan haanchildag baina a. Odoo boliod hulbumbugiig taivan orhih tsag bolsiin bish uu.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж