эвлэлийн уран зургийн галарейд “Эмэгтэй уран бүтээлчдийн үзэсгэлэн -2010” үзэсгэлэн
өнгөрсөн амралтын өдөр нээлтээ хийсэн билээ. Үзэсгэлэнд Төрийн соёрхолт зураач
С.Саранцацралт, МУЭ-ийн шагналт зураач С.Төгс-Оюун, Д.Бадам, Я.Оюунчимэг
нарын 100 гаруй уран бүтээлчийн 150 бүтээл тавигджээ. ”Зураач болно гэдэг хүссэн
хүний дурлах ажил биш. Өөрийн бие,
сэтгэл, санаа болон ер нь л байгаа бүхнээ зориулах болдог. Тэр тусмаа эмэгтэй
хүнд бэрхтэй” гэж Ардын зураач, төрийн хошой шагналт О.Цэвэгжав агсан хэлсэн
байдаг. Энэ их оюуны хөдөлмөрт бүхнээ зориулж, дүрслэх урлагийн чимэг болсон эмэгтэй уран бүтээлчдийн үзэсгэлэнг үзэхээр
морилсон ахмад зураач С.Алтангэрэл хэлэхдээ “Ахмад, шинэ залуу гээд бүхий л үеийн уран
бүтээлчдийн бүтээл дэлгэгдсэн байна. Эмэгтэй уран бүтээлчийн нямбай ажиллагаа, гүйцэтгэл
сайн, бүх сэтгэлээ зориулсан нь мэдрэгдэж байна. Хүн хүний дүрслэх арга барил ч
харагдана. Я.Оюунчимэгийн “Наадмын өмнөх өдөр” энэ зургийг онцлон хэлмээр
байна. Зохиомж, өнгө, санаа, техник ажиллагаа маш сайн. Наадмын урьд өдөр
эмэгтэй хүн зүүсэл гоёлоо өмсөөд тольдож буй эмэгтэй хүний намба төрхийг эрэгтэй хүн төдийлөн сайн гаргаж, зурж чадахгүй
л дээ. Учир нь эрэгтэй хүнд эмэгтэй хүн шиг сэтгэлийн хөдөлгөөн байхгүй. Эдийн засаг нийгмийн хямралын аль ч
нугачаанд сөхөрч, бэрхшээлгүй уран
бүтээлдээтуушдаа үнэн ч байж, Монголын дүрслэх урлагийг хөгжүүлэх, олон улсын
хэмжээнд үндэсний урлагаа танин мэдүүлэх их үйлсэд хувь нэмэрээ оруулж буй
бүсгүйчүүлээрээ бахархаж байна” гэлээ.
Энэ үеэр “Наадмын өмнөх
өдөр” зургийг нэгэн Америк хүн “Худалдаж авбал хэдэн төгрөг гэх бол” хэмээн
сураглаж байв. Түүнийг Жон гэдэг бөгөөд Монголд ажиллаж амьдардаг аж. Жон хэлэхдээ
“Ийм сайхан үзэсгэлэнгийн танхим байна гэдэг маш сайхан хэрэг. Уран бүтээлчдээ
нээн харуулахад маш том боломж. Би энд ирэх дуртай. Ирэх бүртээ хэдэн хэдэн
зураг заавал таалагддаг. “Наадмын өмнөх өдөр” энэ зургийг ажлын байрандаа авч
тавьдаг юм билүү гэж бодож байна. Би мэргэжлийн хүн биш тул энэ зургийг
тодорхойлж хэлж чадахгүй ээ. Гэхдээ л миний сэтгэлийг татаж байна” гэсэн юм.
Жил бүр эмэгтэйчүүдийн баярыг тохиолдуулан
зохион байгуулдаг уг үзэсгэлэн нь зөвхөн эмэгтэйчүүдийн уран гар, ухааны цараар
бүтээгдсэн бүтээлүүдээс бүрдэж байдгаараа онцлог аж. Түүнчлэн эмэгтэй уран
бүтээлчдийн ур чадвар, шинэ эрэл хайгуул, шинэ сэдвээр улам бүр баяжин, хөгжиж
байна хэмээн МУЭ-ийн үзэсгэлэнгийн зохион байгуулагчид дурьдаж байв.
Ц.Хишиг