Б.Тэмүүлэн алтан медалийн төлөө барилдана | News.MN

Б.Тэмүүлэн алтан медалийн төлөө барилдана

Хуучирсан мэдээ: 2014.10.18-нд нийтлэгдсэн

Б.Тэмүүлэн алтан медалийн төлөө барилдана

Узбекстаны нийслэл Ташкент хотноо жүдо бөхийн Гранпри тэмцээн гурав дахь өдрөө үргэлжилж байна. Тэмцээний сүүлийн өдөр буюу өнөөдөр эрэгтэйчүүдийн 90 кг, 100 кг, +100 кг, эмэгтэйчүүдийн 78 кг, +78 кг жингийн барилдаан болж, медальтнууд тодрох юм. Энэ өдөр манай эрэгтэй жүдочид дэвжээнд гарсан бол эмэгтэйчүүд барилдаагүй юм.

90 кг-ын жинд Т.Батзориг, Х.Цогтгэрэл, +100 кг-д Б.Тэмүүлэн нар барилдаж байгаагаас хүнд жингийн ганц жүдоч маань алтан медалийн төлөө барилдахаар шалгараад байна.

+100 кг-д Б.Тэмүүлэн Узбекстан, Унгарын бөхчүүдийг ялснаар хэсгийн аварга болж, мөнгөн медалийн төлөө Оросын бөх Волков Андрейтай барилдаж, яллаа. Тэрээр алтан медалийн төлөө Австрийн бөх Аллерсторфертэй барилдах юм. Энэ жинд 15 барилдаж байна.

90 кг-ын жинд барилдсан Т.Батзориг эхний тойрогт дэвжээний эзэн орны бөхөд ялагдаж, тэмцээнээ дуусгасан. Мөн энэ жинд барилдсан Х.Цогтгэрэл эхний тойрогт Унгарын бөхийг ялсан ч Узбекстаны Журабаевд ялагдаж, цааш барилдах боломжгүй боллоо. Узбекстаны Журабаев хэсгийн аваргын төлөө ОХУ-ын Денисовд ялагдсанаар манай бөхөд дагах барилдаан гараагүй юм.

Ийнхүү тэмцээний сүүлийн өдөр манай гурван жүдоч барилдсанаас +100 кг-д Б.Тэмүүлэн алтан медалийн төлөө барилдахаар шалгараад байна. Шигшээ барилдаан Улаанбаатарын цагаар 20.00 цагт эхэлнэ.

Тэмцээний хоёр өдрийн дараах байдлаар Монгол Улс 2 алт, 3 мөнгө, 4 хүрэл медаль хүртсэн амжилтаар тэргүүлж байгаа бол Румын хоёр алт, Узбекстан, Израйль, Герман, Белги зэрэг улс тус бүр нэг алтан медаль хүртсэн амжилтаар удаалж байна.

Барилдааныг http://134.213.29.25-с шууд үзнэ үү.  www.ippon.org

Ч.БОЛОР


 


 

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

sonnen 2014-10-18 103.229.120.210

100:0 Тэр Австрийн бөхийг даралтаар цэвэр яллаа.

Avatar

Зочин 2014-10-18 60.32.101.145

Манай хүн жаахан бяр суугаад бэлтгэл сайн хийвэл уг нь хүнд жинд бас нэм боломж л юмдаа. Энд түрүүлэхдээ зооны аврага хагас шигшээгийн барилдаанд арай гэж ялсан. одоо жаахан мэхээ даацтай хийвэл.

Avatar

Зочин 2014-10-18 103.229.120.222

TEMUULEN AVARGA BOLLOO

Avatar

Зочин 2014-10-18 60.32.101.145

аврага боллоо

Avatar

Зочин 2014-10-18 49.0.154.238

Манайхан их сайн байгаа юм байна даа. +100-d ch gesen Temuulen ih sain baigaa yum bna daa. Sain bohchuudiig yalsan baina shuu dee. Bur ih Amjilt husie …

Avatar

ЗАР 2014-10-18 202.21.106.115

МОДОН САРАВЧТАЙ ӨВӨЛЖӨӨ ЗАРНА,УБ-С 60КМ-Т, ДАРХАНЫЧИГЛЭЛИЙ Н ХАР ЗАМААС 1КМ-Т, ЦАХИЛГААН ХУДАГТАЙ, ӨНДӨР ХҮЧДЭЛ 500МЕТР-С ТАТАХ БОЛОМЖТОЙ, УТАСНЫ СҮЛЖЭЭ БАРЬДАГ, ӨВӨЛЖӨӨНЫ ЗУРАГ-ГTSOLMON SANAJ-AV FACEBOOK ХАЯГААС ХАРЖ БОЛНО, УТАС-8686-3924

Avatar

дэмид 2014-10-18 180.235.181.44

Сонирхож байна. утас 99653520

Avatar

Зочин 2014-10-18 150.129.141.93

Ташкентын Гран При-д Япон Солонгосууд оролцоогүй ч гэсэн угаасаа +100-д Тэмүүлэн сүүлийн үед жин өгсөж дандаа баавгай шиг улсуудтай барилдаад байгаа ба одоо алтын төлөө үзэх гэж байгаа нь сайн хэрэг. Нөгөө хэсгүүдэд, Тангриев, Эл Шехаби нар ялагдсан нь манай хүнд бас зол болсон.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж