Дорнодын “Сарьсан багваахай” театрт зочилно

Хуучирсан мэдээ: 2014.10.18-нд нийтлэгдсэн

Дорнодын “Сарьсан багваахай” театрт зочилно

Австралийн суут хөгжмийн зохиолч И.Штраусын “Сарьсан багваахай” оперетта тоглолтыг Дорнод аймгийн хөгжимт драмын театрынхан өнгөрөгч есдүгээр сард орон нутгийн үзэгчдэд сонирхуулжээ. Тэгвэл энэхүү бүтээл энэ сарын 26-нд ганцхан удаа Драмын театрт тоглогдох гэж байна.

“Сарьсан багваахай” оперетта тоглолтын найруулагчаар Г.Эрдэнэбаатар ажилласан бөгөөд хөгжим бүжгийн коллежийн сонгодог хөгжим, дуулаачийн ангийн оюутнууд, Улсын филармоний удирдаач Г.Нямдаш болон Дорнод аймгийн хөгжимт драмын театрын бүтээлчид хамтран бүтээсэн байна.

Э.ТЭКҮ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж