Засгийн газрын хуралдаан боллоо | News.MN

Засгийн газрын хуралдаан боллоо

Хуучирсан мэдээ: 2014.10.18-нд нийтлэгдсэн

Засгийн газрын хуралдаан боллоо

Засгийн газрын ээлжит хуралдаан 10 дугаар сарын 18-ны өдөр болж,  дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

 

Монгол Улс Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкинд үүсгэн байгуулагчаар оролцоно

Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкийг үүсгэн байгуулагч гишүүн орнуудын хооронд байгуулах харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурах эрхийг Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Ц.Сүхбаатарт олгох нь зүйтэй гэж үзлээ.

Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк байгуулах саналыг БНХАУ-ын дарга Си Зинпинь дэвшүүлсэн бөгөөд  бүс нутгийн хөгжиж байгаа орнуудын дэд бүтцийн салбарт тулгарч буй хөрөнгийн эх үүсвэрийн асуудлыг шийдвэрлэх, хөрөнгө мөнгөний урсгалыг зохистой хуваарилах, бүс нутгийн хөгжилд түлхэц өгөх ач холбогдолтой гэж үзэж байгаа юм. Манай улсыг тус банкинд үүсгэн байгуулагчаар оролцох саналыг  БНХАУ-ын Засгийн газар тавьсан бөгөөд Засгийн газрын хуралдаанаар уг банкинд үүсгэн байгуулагчаар оролцохыг Сангийн яаманд үүрэг болгосон юм. Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкийг байгуулах Харилцан ойлголцлын санамж бичгийн төслийг боловсруулж 10 дугаар сарын 24-нд үүсгэн байгуулагч гишүүд гарын үсэг зурснаар банк байгуулах гэрээний ажилд орох юм. 2015 оны эцэст Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк үйл ажиллагаагаа эхлүүлнэ гэж төлөвлөж байна. Энэ банк байгуулагдсанаар  дэд бүтэц болон бусад үр ашигтай салбаруудад  хөрөнгө оруулалт шаардагдаж буй манай улсын хувьд шинэ санхүүжилтийн нэг эх үүсвэр нэмэгдэх юм.

 

  Ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үзүүлэх тусламж, хөнгөлөлтийн хэмжээнд өөрчлөлт орууллаа

 Харъяалалгүй ахмад настанд хүндэтгэл үзүүлэх зардлын хэмжээг нэг ахмад настанд 10 000 төгрөг, хугацааг жилд 2 удаа байхаар тогтлоо. Энэ арга хэмжээг хэрэгжүүлэхэд нэмэлт хөрөнгө шаардагдахгүй бөгөөд нийгмийн халамжийн сангийн төсвийн эрх мэдэл орон нутагт очсон, орон нутгийн захиргаа, нийгмийн халамжийн байгууллага хамтран хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг зохион байгуулдаг тул цаашид санхүүжилтийн хувьд хүндрэл үүсэхгүй.

Манай улсад протез, ортопедийн болон тусгай хэрэгсэл үйлдвэрлэдэг байгууллага цөөнгүй байгаа ч иргэдийн хувьд протезийн хэрэгслийг гадаадад хийлгэх тохиолдол нэмэгдэж байна. Иймд Хөгжлийн бэрхшээлтэй иргэний тусламж, хөнгөлөлт үзүүлэх журамд өөрчлөлт оруулж протез хэрэгслийг өөрөө сонгосон байгууллагаас, ортопед болон тусгай хэрэгслийг аймаг, дүүргийн нийгмийн халамжийн асуудал хариуцсан байгууллагатай гэрээ байгуулсан байгууллагаас өөрөө сонгож авна гэж өөрчиллөө.

     Эбола вируст халдвараас сэргийлэх, бэлэн байдлыг хангах арга хэмжээний тухай тогтоол гаргалаа

Эбола вируст халдвар 3 тивийн 7 улс оронд бүртгэгдэн, 8399 хүн  өвчилж, 4033 нь нас бараад байна. Өвчлөл өндөр байгаа Баруун Африкийн 4 орноос гадна АНУ, Испани, Сенегал улсад халдвар зөөвөрлөгдөн бүртгэгджээ.

Эбола вируст халдвар нь зөвхөн дэгдэлттэй улс орнуудад биш дэлхий нийтэд ноцтой эрсдэл учруулж байгаа байгаа тул үүссэн нөхцөл байдалд хийсэн эрсдлийн үнэлгээний дүнг үндэслэн Дэлхийн эрүүл мэндийн байгууллага эрүүл мэндийн ноцтой байдал үүссэнийг зарлаж, улс орнууд бэлэн байдлаа ханган ажиллаж байна.

Засгийн газрын тогтоолоор хилийн нэвтрэн орох цэгүүд, ялангуяа олон улсын нислэг бүхий нисэх буудлуудын тусгаарлан сэргийлэх өрөөний бэлэн байдлыг хангахыг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг, Эрүүл мэндийн сайд Н.Удвал нарт үүрэг болголоо.  Тухайн бүсэд шаардлагатай хамгаалах хувцас, эм, эмнэлгийн хэрэгслээр бүрэн хангахыг Шадар сайд, Эрүүл мэндийн сайд нарт, Эбола вируст халдварын болзошгүй аюулын үед эрүүл мэндийн салбарын бэлэн байдлыг хангах зорилгоор эмчилгээ, оношлогооны нөөц бүрдүүлэх арга хэмжээ авч ажиллахыг Эрүүл мэндийн сайдад, эбола вируст халдвар бүртгэгдэж байгаа эрсдэлтэй бүс нутгийн болон дамжин өнгөрсөн гадаадын иргэдийн мэдүүлсэн Монгол Улсад нэвтрэх визийн хүсэлтэд хязгаарлалт хийхийг Гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны сайдад, эрсдэлтэй бүс нутагт зорчсон, дамжин өнгөрсөн зорчигчдын мэдээллийг агаарын тээврийн компаниудаас урьдчилан авч, Хилийн мэргэжлийн хяналтын газар мэдээлэл өгч байхыг Зам тээвэр, барилга, хот байгуулалтын сайдад,  уг өвчний талаар мэдээллийн хэрэгслүүдийг байнгын мэдээллээр хангаж ажиллахыг Эрүүл мэндийн сайд нарт тус тус үүрэг болголоо.  

 

Азийн залуучуудын чуулга уулзалт Улаанбаатар хотод болно      

Азийн залуучуудын зөвлөл нь бүсийн улс орнуудын залуучуудын байгуулагуудыг бэхжүүлэх зорилгоор байгуулагдсан НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн зөвлөлд зөвлөх статустай ажилладаг байгууллага юм.

Тус зөвлөлийн төлөөллийн байгууллага болох Гүйцэтгэх хорооны Ерөнхийлөгчөөр Малайз Улс, Тэргүүн дэд ерөнхийлөгчөөр Монгол Улс ажиллаж байна. Азийн залуучуудын зөвлөлөөс жил бүр тухайн улс орны залуучуудын төв байгууллагатай хамтран, тодорхой асуудлуудыг сонгон авч хэлэлцэх, гадна улс орнуудыг дэмжих, хамтран ажиллах зэрэг асуудлаар санал солилцдог чуулга уулзалтыг жил бүр зохион байгуулдаг юм.  

Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор “Залуучууд ба эв нэгдэл: Тэгш эрхийг хангахад залуучуудын оролцоо” сэдэвт Азийн залуучуудын чуулга уулзалтыг 2015 оны 5 дугаар сарын 18-21-ний өдрүүдэд  Улаанбаатар хотод зохион байгуулахаар шийдвэрлэлээ.

“Удаан задардаг органик бохирдуулагчийн тухай үндэсний хөтөлбөр”-ийг баталлаа

Удаан задардаг органик бохирдуулагчид /УЗОБ/ хүний эрүүл мэнд, байгаль орчинд онцгой хортой, хорт хавдар үүсгэж, генд нөлөөлдөг, байгаль дээр задралгүйгээр хэдэн арван жил болдог, маш тогтвортой шинж чанартай бүлэг бодис багтдаг. Эдгээр бодисын хор аюулаас хүний эрүүл мэнд, байгаль орчныг хамгаалах зорилгоор 2001 онд удаан задардаг органик бохирдуулагчийн тухай Стокольмын конвенцийг баталж, 2004 онд Монгол Улс уг конвенцид нэгдэн орсон юм. Манай улс уг конвенцийг хэрэгжүүлэх, хүлээсэн үүргээ биелүүлэх зорилгоор анхны Удаан задардаг органик бохирдуулагчийн тухай үндэсний хөтөлбөрөө 2006 онд баталжээ. Стокольмын конвенцийн  хурлаар УЗОБ-ын жагсаалтад 10 бодис нэмж орсонтой холбогдуулан гишүүн орнуудад үндэсний хөтөлбөрөө шинэчилж, холбогдох арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг үүрэг болгосон юм. Энэ шаардлагын дагуу “Удаан задардаг органик бохирдуулагчийн тухай үндэсний хөтөлбөр”-ийг боловсруулжээ. Уг хөтөлбөр нь УЗОБ-той холбоотой үйл ажиллагааг зохицуулах хууль эрх зүйн орчныг сайжруулах, үйлдвэрийн химийн бодис агуулсан бүтээгдэхүүний хаягдлыг цуглуулж дахин боловсруулах, байгаль орчинд ээлтэй аргаар устгах менежментийг бий болгох, хүний эрүүл мэндэд нөлөөлөх нөлөөллийг багасгах зорилготой. Хоёр үе шаттай хэрэгжих энэхүү хөтөлбөрийн үр дүнд УЗОБ агуулсан бараа бүтээгдэхүүн, хог хаягдалтай холбоотой эрх зүйн орчин сайжирч, уг бодисыг агуулсан бараа бүтээгдэхүүний хэрэглээ буурна. Аюултай хог хаягдал, цахилгаан болон авто тээврийн хэрэгслийн хог хаягдлыг цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах, хадгалах, устгах менежмент боловсронгуй болно.

 

О.Машбатыг Ерөнхий консулаар томилов

Гадаадад ажиллах томилолтын хугацаа нь дууссантай холбогдуулан Монгол Улсаас Америкийн Нэгдсэн Улсын Сан Франциско хотод суугаа Ерөнхий консул Н.Анхбаярыг эгүүлэн татаж, О.Машбатыг Сан Франциско хотод суух Ерөнхий консулаар томиллоо. О.Машбат нь 1992-1996 онд МУИС-ийн Хууль зүйн сургууль,1996-1998 онд мөн сургуульд эрх зүйн магистр, 2005-2007 онд АНУ-ын Монтерей хотын  Тэнгисийн цэргийн дээд сургуульд Үндэсний аюулгүй байдал судлалаар магистрийн зэрэг хамгаалсан.  1996-1998 онд УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргын туслах, 1998-2013 онд Стратегийн судлалын хүрээлэнд судлаач, ахлах судлаач, төвийн эрхлэгч, дэд захирал, эрдэмтэн нарийн бичгийн дарга зэрэг албан тушаал хашиж байгаад 2010 оноос Гадаад харилцааны сайдын зөвлөхөөр ажиллаж байжээ. 

Товч мэдээ

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан боловсруулсан Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал дүгнэлтийн тухай хэлэлцээд хуулийн төслийг зарчмын хувьд дэмжлээ.

-Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэн дэмжээд энэхүү үзэл баримтлалд нийцүүлэн Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн төслийг боловсруулахыг Хууль зүйн сайд Х.Тэмүүжинд даалгалаа.

-Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн үзэл баримтлалын төслийг хэлэлцээд зарчмын хувьд дэмжиж, үзэл баримтлалыг Хууль зүйн сайд, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд нар хамтран батлах нь зүйтэй гэж үзлээ.

Эх сурвалж: www.zasag.mn

 

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ЖАВХАА 2014-10-18 202.126.90.58

АНГИЙН АНДДАА БАЯР ХҮРГЭЕ, ЧИ ШҮҮ!!!!!!! ИХ ХОЛЫН АЯНЫ ЧИНЬ ДӨРӨӨНД СҮҮ ӨРГӨН МЯЛААЯ МАШКА МИНЬ

Avatar

Мэнгэт 2014-10-18 103.229.122.6

Маш зев хvн томилсон байна. Мэнгэт Ц.Нямдорж чинь шударга царайлсан хязгааргvй шуналтай нехер шvv дээ. Долгормаа нэртэй хоёр авгайтай, мэнгэтийг яаралтай тереес зайлуул

Avatar

Огцор 2014-10-18 112.72.13.233

Огцор

Avatar

Зочин 2014-10-18 103.23.51.3

ОГЦОРСОН ХУЛГАЙЧ НАР СУУЖИЙН?

Avatar

Зочин 2014-10-18 150.129.143.166

Aanh nyamdorj syyliin yed booj yxex geed baisan xyyxdiig ni ergyylen tatsan uchraas yum b.a shdee

Avatar

Зочин 2014-10-18 80.121.116.97

Ayg unen shyy!

Avatar

Зочин 2014-10-18 80.121.116.97

Ter Battsetseg gedeg awgaig yaraltai Indonezoos tatahgyi bol mongol ulsiin ner hyndiig unagana unagana gehed arai heterhii unagaahaar bydyylegtej bna daa

Avatar

ZOCHIN 2014-10-18 150.129.140.73

OGTSRUULSANGUI GEED CHI YU OLJ DOLOOKH YUM BOL DOO

Avatar

ZOCHIN 2014-10-18 150.129.140.73

OGTSRUULSANGUI GEED CHI YU OLJ DOLOOKH YUM BOL DOO

Avatar

ZOCHIN 2014-10-18 150.129.140.73

OGTSRUULSANGUI GEED CHI YU OLJ DOLOOKH YUM BOL DOO

Avatar

shudraga 2014-10-18 150.129.141.194

Chi ogtsruulaad yu olj doloohiin yu ch chadakhgui bj iim yum bichej bhaarai ajil olj hiigeech. orovdoltei amitan

Avatar

zochin 2014-10-18 150.129.140.73

ogtsorch uz guikhal yum ene

Avatar

zochin 2014-10-18 150.129.140.73

ogtsorch uz guikhal yum ene

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж