Гонзало далайн шуурга Бермудын арлыг ниргэв

Хуучирсан мэдээ: 2014.10.18-нд нийтлэгдсэн

Гонзало далайн шуурга Бермудын арлыг ниргэв

 

Их Британийн харъяа Бермудын арлуудыг Атлантын далайд дэгдсэн Гозало догшин шуурга ниргэжээ. Далайн шуурга бүтэн цагийн турш Бермудыг ниргэхдээ арлын төв эмнэлгийн барилгыг сүйтгэж, гэрэл цахилгаан тасарч, моддыг үндсээр нь булгалсан байна. Шуурганы гамшигт арлын оршин суугчдын тал хувь нь гэрэл цахилгаангүй болжээ. Цаг уурчдын зүгээс далайн шуурганы үеэр гурван метрийн өндөр давалгаа үүсэх аюултай өмнө нь сэрэмжүүлж байв. Бермудад ирэхээс өмнө шуурганы хүч нэг түвшинээр буурсан ч салхины хүч 49 метр/секунд байжээ. Бермудыг ниргэсний дараа Гонзало догшин шуурга Атлантын далайн хойд хэсгийг чиглэжээ.

 

Өмнө нь 2003 оны есдүгээр сард Бермудын арлыг Фабиан нэртэй далайн шуурга ниргэснээс дөрвөн хүн амь үрэгдэж, 100 сая гаруй ам.долларын хохирол учирч байжээ.

Эх сурвалж: Associated Press

 

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж