“4Minute” хамтлагийн тоглолтын үеэр 16 хүн амь үрэгджээ

Хуучирсан мэдээ: 2014.10.18-нд нийтлэгдсэн

“4Minute” хамтлагийн тоглолтын үеэр 16 хүн амь үрэгджээ

 

Өмнөд Солонгосын “4Minute” хамтлагийн Соннам хотод хийсэн задгай талбайн тоглолтын үеэр өчигдөр /Х.17/ 16 хүн амь үрэгдэж, 11 хүн гэмтэж бэртсэн харамсалтай осол гарчээ. Хохирогчдын ихэнхи нь 30-40 насны эрэгтэй, 20-30 насны эмэгтэйчүүд гэнэ. Хамтлагийн тоглолтын үеэр агааржуулалтын хоолойг тагласан 3-4 мерийн радиустай төмөр хайс нурснаас дээр нь зогсож байсан хүмүүс 20 метрийн гүн руу унасан байна. Түүнчлэн ослын дараа охидын хамтлагийн тоглолтыг зохион байгуулагчдын нэг эрэгтэй өнөө өглөө /Х.18/ амиа хорлосон байдалтай олджээ. Соннам хотын албаныхны мэдээлснээр агааржуулалтын хоолой дээрх төмөр хайсан дээр хэт олон хүн цугласнаас нурсан гэнэ. Соннам хотын орон нутгийн фестивальд оролцсон охидын хамтлагийн тоглолтыг үзэхээр 700 орчим хүн цугласан байжээ.

 

“4Minute” нь Азийн охид, залуусын дунд алдартай охидын хамтлаг юм. Өмнө нь өнгөрсөн есдүгээр сард Өмнөд Солонгосын “Ladies code” охидын хамтлаг автомашины осолд орсоноос хоёр гишүүн нь амь үрэгдсэн осол гарч олныг цочирдуулж байжээ.

 

Эх сурвалж: Associated Press

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж