Бие даасан яам байгуулсны “хэрэг” гарчээ | News.MN

Бие даасан яам байгуулсны “хэрэг” гарчээ

Хуучирсан мэдээ: 2014.10.18-нд нийтлэгдсэн

Бие даасан яам байгуулсны “хэрэг” гарчээ

Шинэчлэлийн Засгийн газар Соёл, спорт, аялал жуулчлалын яамыг байгуулахдаа яамны бодлого, үйл ажиллагаагаар дамжуулан даяаршлын эрин зуун дахь Монгол Улсын соёл, спорт, аялал жуулчлалын салбарт бусдаас ялгарах онцлогийг хамгаалах, тодотгох нэмэгдүүлэх зорилго тавьсан билээ. Тэгвэл өнөөдөр зорилгынхоо хүрээнд хийсэн олон ажлынхаа дүнд яам өөрийн бүтэц, чиг үүргээ цаашид хэрэгжүүлэх өргөн боломжтой болжээ. Тодруулбал, Засгийн газрын бүтцэд өөрчлөлт оруулах тухай хууль өнгөрсөн долоо хоногт батлагдаж, шинэчлэлийн Засгийн газрын байгуулсан хэд хэдэн яамд чиг үүргийн хувьд төсөөтэй яамдуудад нэгдсэн ч Соёл, спорт, аялал жуучлалын яамыг хэвээр үлдээлээ. Түүнчлэн салбарын сайдыг ч халж, сэлгэсэнгүй. Үүнийг яам болон яамны удирдлагын өнгөрсөн хоёр жилийн хугацаанд хийсэн ажлуудын үр дүн хэмээн соёл, урлаг, спортын олон зүтгэлтэн, мэргэжилтэн, ажилтан, тамирчид хэлж байгаа ажээ.

Тус яам байгуулагдсан цагаасаа эхлэн хариуцсан чиглэл бүртээ шинэ брэнд бий болгох зорилт тавин ажилласан байна. Тухайлбал, “Монгол соёл аялал, жуучлалын гол брэнд” хөтөлбөрийн хүрээнд аймаг, сумдын наадамд олон жуулчдыг татах зорилгоор наадмын товыг эрт зарлах тухай саналыг салбарын сайд нь гаргаж, улмаар Засгийн газраас дэмжсэн аж. Түүнчлэн “Шонхор-шувуу ажиглагчдын зах зээл дэх Монголын брэнд” хөтөлбөрийн хүрээнд шонхор шувууг үндэсний бахархалт шувуугаар зарлаж, түүгээр дамжуулан жуулчдыг татах өргөн боломж нээгдсэн гэдгийг энэ чиглэлийн мэргэжилтнүүд дүгнэж байгаа юм байна.

Мөн монгол бичиг, уран бичлэгийг ЮНЕСКО-гийн дэлхийн яаралтай хамгаалах соёлын биет бус өвөөр бүртгүүлж ч амжсан гэнэ.

Нөгөө талаас соёлын асуудлыг хариуцсан бие даасан яам байгуулсныг иргэд, олон түмэн хамгийн ихээр мэдэрч, хүлээн авсан зүйл бол мэдээж тернозавр батаар гэдгийг хүн бүр мэднэ. Өмнө нь хариуцах эзэнгүй байхад Монгол Улсын археологийн хичнээн ч мянган үнэт өв хил даван гарч одсныг хэн ч мэдэхгүй. Гэхдээ шинэ яамтай болсноор эхнээс нь эргүүлж авч эхэлсэн нь тун таатай мэдээлэл байсан юм.

Харин спортын талаас яам байгуулагдсан хоёрхон жилийн хугацаанд өөрийн орондоо олон улсын спортын 17 тэмцээнийг зохион байгуулжээ. Үүнээс гадна Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн 2012 онд гаргасан зарлигийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Засгийн газраас 2013 онд тогтоол гаргаж, олимп, дэлхийн аваргын тэмцээнд амжилт гаргасан 44 тамирчинд урамшуулал олгохоор болсон. Энэхүү урамшуулал нь цаашид Монгол Улсаас олон арван Олимпийн аварга төрөн гарахад дэмжлэг болж чадсан шийдвэр гэдгийг тамирчид дуу нэгтэй хэлж байгаа аж. 

Энэ мэт дээр дурдсан цөөн хэдэн зүйл нь өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Соёл, спорт, аялал жуулчлалын яамны хийсэн ажлуудын нэг хүрэхгүй хувь гэнэ. Тиймээс ч цаашид монголын соёлын өвийг хамгаалах, спортыг дэмжих, аялал жуулчлалыг хөгжүүлэхэд хариуцсан яам нь олон зүйлийг хийнэ хэмээн иргэд, олон нийт харж, хүлээж байгаа сурагтай.

 

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2014-10-18 150.129.142.8

үлэг гүрвэлээ аварч, музей байгуулсан нь Оюунгэрэлийн гавъяа.

Avatar

Мгл 2014-10-18 150.129.143.47

Жижиг агентлагын хиих ажил байна. Эмэгтэй сайд нарын чадал , ухамсар, зангарага тааруухан. Улс торжсониигоо ажил хиисэн гэж боддог хуухнууд байна

Avatar

Зочин 2014-10-18 202.126.91.67

Төлбөртэй нийтлэж байгаа бол тэрийгээ бичиж бай

Avatar

Зочин 2014-10-18 202.55.191.73

Oyungerel saidad ulam ih amjilt husei

Avatar

Зочин 2014-10-18 150.129.143.221

ýäèéí çàñãèéí íýðòýé ÿàì ÷èíü ÿàñí áààõàí áîíä íýðýýð ìºí㺠õóâààæ àâààä äàðàà íü àðä ò¿ìíýýð òºë¿¿ëýõ ãýæ áàéãàà þì áèø áèç. áè ëàâ òºëºõã¿é ø¿¿.

Avatar

Зочин 2014-10-18 112.72.13.167

Naad sportiin salbart hiisen geed b/.gaa zuil chini umnu Agentlag baihad hiigdsen ajil. Yamtai bolood hiisen ajil baihgui!! Beltgeliin tuv gedeg gazartai bolj jaal mungu l ursen baih!!! Ter nuuts saun, zugaa tsengeliin nuuts gazriig shalgaj chadahgui l b/na daa!!! Bahaa, Gerlee nar yu hiij b/na aa??

Avatar

zochin 2014-10-18 150.129.140.15

ene said n ichij uxeesei. ed er n yu xiisiin be? buunuuruu zugaalsan l bx da. yu gadnii zochnii too nemegdex? xarin ch buur buursiin bish uu

Avatar

angar 2014-10-18 203.194.118.107

iim xen cn xarsan medeejiin zaxialgiin um bicnuulexee bolimoor um aa

Avatar

Зочин 2014-10-18 103.229.123.10

arkhilogich

Avatar

Зочин 2014-10-18 150.129.140.138

о

Avatar

Зочин 2014-10-18 150.129.140.138

Харин ч гайгүй шударга эмэгтэй гэж боддог шүү

Avatar

Зочин 2014-10-18 150.129.140.138

Medegdhuits hiisen yumtail yum bn.

Avatar

Зочин 2014-10-18 150.129.141.238

хахахаха бас нэг хийсэн ажил нь туфлетэй гуйж бгаа реклам бгаа шуу.

Avatar

Зочин 2014-10-18 103.229.120.18

Ishhhhh chaavaas, ene PR chin khuukhniig bolivol yasan yum be, ichmeer yum

Avatar

fukj 2014-10-18 150.129.143.56

Tusuv n baga yum chn xulgaich nar tooxgui yam Turiin nariin n xarin Altangadasiin sain er yum goloxiin bish chaavaas yavj l baig

Avatar

kmkk 2014-10-18 103.229.122.21

za araichdee , shaaal hereggui yam sht

Avatar

махнггш 2014-10-18 202.70.46.200

хулгайч нар бага үүрлэсэн учир бас бага сага ажил хийжээ

Avatar

Зочин 2014-10-18 202.21.120.146

haahah. Oyungerel ch PR hiihdee sain gar shuu. Yaamiig ni tatan buulgah geed baisan chin odoo hevleleer sian ajillasan gej zahialgaar bichuuleedl. Tanai ter teneg dyy chin Twittert dandaa huntei hudlaa heruul hiisen ajilgui neg amisgaa bnaa. Oyungerel gua teneg duuteigee adilhan bhooo

Avatar

чааваас 2014-10-18 180.235.186.72

ээ чааваас,бүхэл бүтэн яамны хийсэн ажил ердөө энэ үү

Avatar

zzzzzz 2014-10-18 202.21.106.148

zessssssssss zzzzz shal hudlaa

Avatar

San***** 2014-10-18 112.72.13.143

Tarhi ugaanaa gej… Yadahdaa arai deer said taviach

Avatar

Зочин 2014-10-18 150.129.140.245

Баясах аа чи юу бичээд би юу уншчих ваа арай дэндүү улаан цайм бгаа юм биш үү

Avatar

shudraga 2014-10-18 150.129.141.194

соёлын яам гэж тусдаа болгоочээ. Тэхгүй бол арай дэндэж байнаа . Наад өв соёл чинь устлаа .

Avatar

shudraga 2014-10-18 150.129.141.194

Ene said undsnii urlgaa eroosoo demjihgui yumaa MONGOLIIN NERIIG BAS DELHIID GARGDAG URLAG BOL UNDSNII YAZGUUR URLAG SHUU DEE ene urlgaa bodlgoor demjeechee zaluu humuusee . 2-jil bataar l yarilaa odoo arai l dendnee ene avgai bolioochee

Avatar

Зочин 2014-10-18 150.129.143.77

hudlaa hudlaa showchin Oyungerel

Avatar

спорт Агентлаг нь дээр. 2014-10-18 27.123.214.101

За даа спорт нь Агентлаг байсан нь дээр юм билээ. Спортод мэргэжлийн удирдлага хумуус хэрэгтэй байна.

Avatar

зочин 2014-10-18 150.129.141.42

спортод мэрэгжлийн туршлагатай удирдлага хэрэгтэй байгаа нь унехээр харагдаж бн лээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж