Дахин төлөвлөлтөөр 168 айл газраа байраар солилоо | News.MN

Дахин төлөвлөлтөөр 168 айл газраа байраар солилоо

Хуучирсан мэдээ: 2014.10.18-нд нийтлэгдсэн

Дахин төлөвлөлтөөр 168 айл газраа байраар солилоо

УИХ-аар батлагдсан “Улаанбаатар хотыг 2020 оны хүртэл хөгжүүлэх хөгжлийн хөтөлбөр, 2030 он хүртэл чиг хандлага”-ын баримт бичиг, нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсаны дагуу Нийслэлийн ИТХ-ын 2013 оны 7/29, 12/43 дугаар тогтоолоор 24 байршилд 77 блок, 16109 нэгж талбар, 1547,8 га газарт  Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжиж байна.

Аж ахуйн нэгжүүд төсөл хэрэгжүүлэгчээр ажиллах эрхээ авснаас хойш 1 жил 5 сарын дараа гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн эхний 168 айлын орон сууц Сонгинохайрхан дүүргийн 6-р хороонд ашиглалтад орж, оршин суугчдад байрных нь түлхүүрийг гардуулах үйл ажиллагаа боллоо. Тус үйл ажиллагаанд Нийслэлийн ИТХ-ын дарга, Гэр хорооллын дахин төлөвлөлтийн Төслийн Удирдах Хорооны дарга Д.Баттулга, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат болон төсөл хэрэгжүүлэгч компани, иргэд оролцсон юм. Хотын Захиргааны шинэ төвөөс 0,7 километрийн зайд орших Сонгинохайрхан дүүргийн 5, 6, 7-р хороонд “Хера пропертийз” ХХК, “Бэг бүрд” ХХК-тай хамтран дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлж байна. 1-2 давхар үйлчилгээний барилга, хашаатай 13 аж ахуйн нэгжтэй тохиролцож, газраа чөлөөлөн 168 айлын орон сууцны барилгыг барьжээ. Төсөл хэрэгжүүлэгчид төслийн хэрэгжилтэд итгэл үнэмшилгүй байсан  иргэд, аж ахуйн нэгжтэй тохиролцож, газраа чөлөөлөх хүртэл багагүй асуудалтай тулгарч байсан гэлээ.

Энэ үеэр нийслэлийн ИТХ-ын дарга, Гэр хорооллын дахин төлөвлөлтийн Төслийн Удирдах Хорооны дарга Д.Баттулга  “Өнөөдөр бид бүтээн байгуулалтын бодит байдлыг харж байна. Төлөвлөгөөний дагуу иргэдтэйгээ тохиролцож, богино хугацаанд инженерийн шугам сүлжээг нь бүрэн шийдсэн, худалдаа үйлчилгээний газар, гаражтай тохилог сууц барьж, ашиглалтад оруулсан төсөл хэрэгжүүлэгч болон дэмжсэн нийт иргэддээ талархал илэрхийлье. Мөн энэ байранд орох иргэдэд моргажийн зээл олгож буй Улаанбаатар банкны хамт олонд талархаж байна. Энэ жишгээр нийслэлийн бүтээн байгуулалт та бүхний нүдэн дээр өрнөх болно” гэдгийг тодотгон хэллээ.

Харин нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “2012 оны орон нутгийн сонгуулиар Ардчилсан намаас нэр дэвшсэн НИТХ-ын төлөөлөгч нарын хамт иргэдтэй уулзалт хийх үеэр Гэр хорооллыг бүхэлд нь өөрчилж,  тохилог орон сууц, амины сууц болгоно гэхэд үл тоож, итгэл үнэмшилгүй хандаж байсан иргэд цөөнгүй. Энэ бодлогыг зүгээр л улс төрийн шоу гэж ойлгох иргэд олон байсан юм. Харин тухайн үед эргэлзэж байсан иргэдийг би энэ сайхан бүтээн байгуулалтыг хараасай гэж хүсч байна. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийг олон улс 5-15 жилийн хугацаанд хэрэгжүүлсэн байдаг. Харин бид иргэдийнхээ дэмжлэгтэйгээр ийнхүү богино хугацаанд хэрэгжүүлж эхэлсэнд маш их талархаж, сэтгэл хөдөлж байна. Улаанбаатар хотоо Дэлхийн хот болгоход бид хамтдаа нэг алхам урагшиллаа” гээд төсөл хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжүүдэд амжилт хүслээ.

Газраа чөлөөлж, түр орон сууцанд амьдарч байсан иргэд төсөл хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжүүдийн саналын дагуу өөрсдийн амьдрах орон сууцны барилгыг ажилд оролцож, хяналт тавьж байсан байна. Тиймээс иргэдийн сэтгэл, зүтгэл шингэсэн хамгийн чанартай барилга болсон гэдгийг Төсөл хэрэгжүүлэгчид онцолж байсан юм. Мөн тэд иргэдэд өөрсдөд нь ашигтай байдлаар газрын солилцоо хийсэн байна.

Тухайлбал төсөлд хамрагдаж орон сууцтай болсон иргэн И.Цогзолмаа  198 м.кв үйлчилгээний барилгын газраа, 198 м.кв үйлчилгээний талбай+ 58 м.кв 2 өрөө байр+дулаан гаражаар тохиролцож сольсон байна. Төсөлд хамрагдсанаар зөвхөн ажил, үйлчилгээгээ явуулах талбайтай болохоос гадна өөрсдийн амьдрах орон сууцтай болсондоо маш их баярлаж байгаагаа илэрхийлсэн юм. Энэ жишгээр олон иргэдтэй тохиролцжээ. Д араагийн орон сууцны барилгууд төлөвлөгөөний дагуу энэ оны 4-р улирал болон ирэх онуудад ашиглалтад орно. Уг төсөлд хашаа, гудамж, хороогоороо хамрагдах хүсэлтэй иргэд Хотын захиргаанд хандах нь нэмэгдэж байгаа бөгөөд Нийслэлийн Гэр хорооллын хөгжлийн газар, Гэр хорооллын орон сууцжуулах төслийн газар иргэдийн хүсэлтийг авч байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зураг 2014-10-18 103.9.91.146

шинэ хорооллын зургийг нь тавьчих ухаан байхгүй юу, мангарууд өө

Avatar

балдорж 2014-10-18 202.21.106.116

хөдөөнөөс ирж хотод эсгийн гэрээ бариад сууж болж бгаа цагт Мянга байшин бариад нэмэргүй дээ ккк

Avatar

baagii 2014-10-18 112.72.13.86

OK

Avatar

mko 2014-10-18 98.226.59.103

Bat yyl ovoo ldoo.saixan ajil boljee

Avatar

ok 2014-10-18 112.72.11.111

dambadarjaagiin gvnii hudadag busad gazar ni hezee gazart oroh ve.bairtai blmor bnaa

Avatar

Urnaa 2014-10-18 203.91.117.4

Үнэхээр сайхан байна шүү. Манай зарим иргэд бас хэтэрхий ухамсаргүй хандаж газраа чөлөөлж өгөх гэж бөөн л юм болдог шиг байгаа юм. СХД-ийн 2 хороонд хэрэгжих гэж байгаа энэ төсөл арай л удаашраад байх шиг.

Avatar

Зочин 2014-10-18 202.126.91.154

АН гарч ирсэн нь үнэхээрийн монголчууд бидний заяа сайны гавьяа, үүнийг хийхэд маш их ухаан, няцахгүй эр зориг хүч хөдөлмөр гарсан нь ойлгомжтой, муулуулахаас айхгүй хийж чадсан батүүлийн багийнхандаа үнэхээр их баярлаж байна. чи шүү батүүл ээ. урьдын МАН-ы эрх баригчид аймхай хулчгар коммунист араншинтай учраас л ийм бүтээн байгуулалтыг хийж чаддаггүй байсан гэдэг нь одоо хэнд ч ойлгомжтой харагдаж байна шүү дээ. коммунистууд зах зээлийн нийгэмд амьдрах чадваргүй гэдэг нь харагдлаа, яагаад гэвэл тэд яаж амьдрахаа мэддэггүй улс.

Avatar

Зочин 2014-10-18 150.129.143.2

zochin 185.64.197 гэгч коммунист юу юу гэнээ Хийсэн ажлаа тайлагнаж чаддагүй байсан гэх шиг Юм хийхгүй МАН юугаараа тайлагнах вий дээ тэнэгээээ

Avatar

zochin 2014-10-18 185.64.197.252

MAN iin hamtarsan zasgiin ued tulublusun jailyyd hiigdej baigaa um.Ene AN han il tod hiisen zuilee gargaj tabij show sain hiideg ychir ajil hiisen ni harahdaj baigaa um.MAN. Hiisen ajilaa tailagnaj chadadgui baisan ,MAN iin aldaa bol 21000 taraasan yabdal

Avatar

Зочин 2014-10-18 66.227.165.120

Woaaaaw

Avatar

зочин 2014-10-18 202.126.91.104

Урьд өмнө нь МАН-ын үед хэзээ ч төсөөлөгдөж байгаагүй сайхан бүтээн байгуулалтууд болж байна даа. Одоо л хүний төлөө ажилладаг болж. Хир бохироосоо салж, тохилог амьдрахыг хүсэхгүй хэн байхав. Баярлалаа Нийслэлийн удирдлагуудад. АМЖИЛТ ХҮСЬЕ.

Avatar

Зочин 2014-10-18 202.55.191.36

АМЖИЛТ БАЯР ХҮРГЭЕ…УРАГШАА

Avatar

Зочин 2014-10-18 202.179.23.62

дахиад улам нэмэгдэхийн ерөөл тальбия. хугацаа алдахгүй л нэмээд баймаар байна шүү

Avatar

hehe 2014-10-18 127.0.0.1

ene udaa tor zasagaa demjinee Altanhuyagiin zasgiin gazriin hychind olon hyn oroh orontoi bolj bgaam shyy

Avatar

Зочин 2014-10-18 103.229.121.198

Muu um bichiheer 100000 hun baylaal muulaad baidag sain medee bichheer gantshan hun bolj baina gej baigaagaas uursdiiguu dugneerei

Avatar

Зочин 2014-10-18 150.129.140.227

ингээд болж л байна ш дээ

Avatar

Зочин 2014-10-18 220.102.166.36

bolj bna

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж