С.Ням-Очир Ташкентийн Гран-прид түрүүллээ | News.MN

С.Ням-Очир Ташкентийн Гран-прид түрүүллээ

Хуучирсан мэдээ: 2014.10.17-нд нийтлэгдсэн

С.Ням-Очир Ташкентийн Гран-прид түрүүллээ

Узбекстаны нийслэл Ташкент хотноо болж буй Олон улсын жүдо бөхийн холбооны Гран-при тэмцээний 73 кг жингийн алтан медалийн төлөө Монголын хоёр шилдэг бөх шалгарснаас С.Ням-Очир ялалт байгуулж, түрүүллээ.

Олимпийн хүрэл, дэлхийн аварга Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Х.Цагаанбаатар Итали, Узбекстан, ОХУ-ын бөхчүүдийг, олимпийн хүрэл медальт Гавьяат тамирчин С.Ням-Очир Турк, Франц болон ОХУ-ын бөхчүүдийг ялснаар финалд шалгарсан юм.

Мөн энэ өдөр манай бөхчүүдээс 81 кг-ын жинд О.Ууганбаатар, эмэгтэйчүүдийн 63 кг-д ОУХМ Ц.Мөнхзаяа нар хүрэл медаль хүртлээ.

Эрэгтэйчүүдийн 81 кг-ын жинд барилдсан ОУХМ О.Ууганбаатар эхний тойрогт хийлж, Беларус, Узбекстаны бөхчүүдийг ялснаар хэсгийн аварга болсон юм. Улмаар мөнгөн медалийн төлөө Узбекстаны Имамовд ялагдсан ч ОХУ-ын бөх Иван Воробевийг 2 минут 39 секундэд цэвэр ялж, хүрэл медаль хүртлээ. Энэ жинд 25 бөх барилджээ.

Эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд барилдсан ОУХМ Ц.Мөнхзаяа Узбекстан, АНУ,-ын бөхчүүдийг ялж, Германы бөхөд ялагдсан ч дагах барилдаанд Израйлын Шор, Испаний Пуче нарыг ялснаар хүрэл медаль хүртлээ. 

Ийнхүү тэмцээний хоёр дахь өдөр буюу өнөөдөр манай дөрвөн жүдоч барилдсанаас нэг алт, нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртлээ.

Тэмцээний хоёр өдрийн дараах байдлаар Монгол Улс 2 алт, 3 мөнгө, 4 хүрэл медаль хүртсэн амжилтаар тэргүүлж байгаа бол Румын хоёр алт, Узбекстан, Израйль, Герман, Белги зэрэг улс тус бүр нэг алтан медаль хүртсэн амжилтаар удаалж байна. Тэмцээний сүүлийн өдөр буюу маргааш эрэгтэйчүүдийн 90 кг, 100 кг, +100 кг, эмэгтэйчүүдийн 78 кг, +78 кг жингийн барилдаан болох юм.

Ч.БОЛОР

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2014-10-17 150.129.143.77

jijig temtseend yamar ih ordog yum be? Ter bolgond ulsyn mungu

Avatar

МОНГОЛ ЖИНХЭНЭ ДАЛБАА 2014-10-17 202.55.191.36

МОНГОЛ ДАЛБААНЫ ӨНГӨ УТГАА АЛДСАН БАЙНА. ДАЛБАА БИДНИЙ СҮР ХҮЧ, ҮЗЭМЖ ТӨГӨЛДӨР БАЙХ ЁСТОЙ. СҮҮЛД БАТАЛСАН ДАЛБААНЫ ӨНГӨ ҮЗЭМЖИЙГ ҮЛ АНЗААРЧ ШӨНИЙН ТЭНГЭР ШИГ ХАР ХӨХ ӨНГИЙГ АШИГЛАЖ БАЙНА. ИЙМЭЭС ДООР НҮБ ИЙН ТЭНГЭРТ МАНДСАН ДАЛБААНЫ ӨНГӨНИЙ КОДЫГ ОРУУЛЛАА. ҮҮНИЙГ ТА БҮХЭН ДЭМЖИНЭ ГЭДЭГТ ИТГЭН НАЙДАЖ БАЙНА. ИЙМ ӨНГӨТЭЙ БАЙВААС МАНАЙ УЛСЫН ДАЛБАА ДЭЛХИЙН САЙХАН ДАЛБААНУУДЫН НЭГ БАЙХ БОЛНО. УЛААН: #FF0000 Color Name: Red RGB: 255, 0, 0 – HSL: 0.00, 1.00, 0.50 НОМИН ЦЭНХЭР: #3BB9FF Color Name: Deep Sky Blue АЛТАН ШАР: RGB: 59, 185, 255 – HSL: 0.56, 1.00, 0.62 #FDD017 Color Name: Bright Gold RGB: 253, 208, 23 – HSL: 0.13, 0.98, 0.54

Avatar

Munkhuu 2014-10-17 112.72.13.70

Nuguu surhii Oros Solongosuud ni yachiv

Avatar

Зочин 2014-10-17 218.54.26.135

Tsagaanaa Nyam-Ochir 2-iin barildaan onoo avaltsaaguich hen hen n byarn bagtaj ydsan tentsuu orsoldoontei aimaar barildaan bolson

Avatar

Зочин 2014-10-17 150.129.140.167

Бух терлийн хорт хавдар болон евчин эмгэгийг чанартай хямд эмчлэх боломжийг Тайваний тев эмнэлэг олгож байна. Телеелегчийн газар:99180688,98603636

Avatar

Зочин 2014-10-17 150.129.141.93

Ташкентийн Гранприд Япон ба Солонгосчууд очоогүй учраас 2 дахин зөөлхөн тэмцээн болж байгаа. Гэхдээ яахав, алт бол алт.

Avatar

Зочин 2014-10-17 120.19.248.201

Japan Judo bohiin eh oron um chini orj l taaraa.Haraahan medal avaagui um bailgui dee

Avatar

Зочин 2014-10-17 150.129.143.8

t1geee Japan Korea etr oroltsoogui

Avatar

Зочин 2014-10-17 202.21.106.161

Япон оролцоогүй юмуу?

Avatar

Зочин 2014-10-17 103.229.120.223

SAIN BNA AMJILT KHUSIE

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж