О.Ууганбаатар, Ц.Мөнхзаяа нар хүрэл медаль хүртлээ

Хуучирсан мэдээ: 2014.10.17-нд нийтлэгдсэн

О.Ууганбаатар, Ц.Мөнхзаяа нар хүрэл медаль хүртлээ

Узбекстаны нийслэл Ташкент хотноо болж буй Олон улсын жүдо бөхийн холбооны Гранпри тэмцээний хоёр дахь өдөр манай бөхчүүдээс 81 кг-ын жинд О.Ууганбаатар, эмэгтэйчүүдийн 63 кг-д ОУХМ Ц.Мөнхзаяа нар хүрэл медаль хүртлээ.

Эрэгтэйчүүдийн 81 кг-ын жинд барилдсан ОУХМ О.Ууганбаатар эхний тойрогт хийлж, Беларус, Узбекстаны бөхчүүдийг ялснаар хэсгийн аварга болсон юм. Улмаар мөнгөн медалийн төлөө Узбекстаны Имамовд ялагдсан ч ОХУ-ын бөх Иван Воробевийг 2 минут 39 секундэд цэвэр ялж, хүрэл медаль хүртлээ. Энэ жинд 25 бөх барилджээ.

Эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд барилдсан ОУХМ Ц.Мөнхзаяа Узбекстан, АНУ,-ын бөхчүүдийг ялж, Германы бөхөд ялагдсан ч дагах барилдаанд Израйлын Шор, Испаний Пуче нарыг ялснаар хүрэл медаль хүртлээ. 

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж