Зарим гудамж замыг түр хаана

Хуучирсан мэдээ: 2014.10.17-нд нийтлэгдсэн

Зарим гудамж замыг түр хаана

"Спортлог Улаанбаатар" өдөрлөг маргааш болно. Өдөрлөгийн хүрээнд бүх нийтийн гүйлт, дугуйн уралдаан зохион байгуулах ажээ. Тиймээс Энхтайваны өргөн чөлөө, Бага тойруугийн гудамж замын хөдөлгөөнийг маргааш 10-15 цагийн хооронд хэсэгчлэн хаахаар болсон байна. Унадаг дугуйн тэмцээн нь Чингисийн талбай – Цэцэг төв – Улсын их дэлгүүр – Баруун дөрвөн зам гэсэн маршрутаар үргэлжилнэ. Дугуйчид буцаж эргэхдээ  Улаанбаатар их дэлгүүр – Цэцэг төв – МУБИС – Бөхийн өргөө – Зүүн дөрвөн зам гэсэн маршрутаар зорчино. Дугуйн тэмцээний бариа нь Зүүн  дөрвөн зам юм байна.

Харин бүх нийтийн гүйлтийн тэмцээн нь Чингисийн талбай – Цэцэг төв – Хүнсний нэгдүгээр дэлгүүрийн уулзвар – Засгийн газрын ордны арын зам – ШУТИС-ийн уулзвар – МУБИС – Чингисийн талбай гэсэн маршрутаар зохион байгуулагдах бөгөөд зам, зорчих хэсгийг  тухай бүр зохицуулан хөдөлгөөнийг хязгаарлах ажээ. Иймд жолооч, зорчигч та бүхнийг замын хөдөлгөөндөө соёлтой оролцож, хааж буй замуудыг сонгож зорчихгүй байх, уралдаан тэмцээнд оролцогчдод хүлээцтэй хандахыг Замын цагдаагийн газраас уриалж байна.

Д.ЦЭЭНЭ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж