АСЕМ-ыг Монголд зохион байгуулахаар боллоо

Хуучирсан мэдээ: 2014.10.17-нд нийтлэгдсэн

АСЕМ-ыг Монголд зохион байгуулахаар боллоо

Ирэх 2016 онд Монгол Улс гадаадын төлөөлөгчдийн хөлд дарагдаж, бүхий л улсын хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжин дэлхийн анхаарлын төвд орох нь тодорхой боллоо. Хамгийн товчдоо 53 орны төрийн тэргүүн, засгийн газрын сайд дарга Монголд ирнэ гэсэн үг. Учир нь дөнгөж сая Италийн Милан хотноо хуралдаж дууссан АСЕМ-ын дээд түвшний уулзалтаар ирэх 2016 онд АСЕМ-ыг даргалж, уулзалтыг зохион байгуулах орноор Монгол Улс байх нь зүйтэй хэмээн олонхийн саналаар сонголоо. 

Европын Холбооны гишүүн 27 улс, Европын 2 орон, (Норвеги, Швейцарь), Зүүн Өмнөд Азийн улсуудын холбоо (ASIAN)–ны гишүүн 10 орон, Зүүн Хойд Азийн 10 орон  Австрали, БНХАУ, Монгол, Мьянмар, ОХУ, Пакистан, БНСУ, Шинэ Зеланд, Энэтхэг, Япон болон Европын Комисс АСЕАН-ны Нарийн бичгийн даргын газар, мөн энэ жилээс гишүүнчлэлд нь нэгдэж буй Хорват, Казакстаныг оруулан тооцвол 53 орны төлөөлөгчдийг эгнээндээ багтаасан энэхүү олон улсын байгууллагын орнууд Монголын гадаад бодлогыг өндрөөр үнэлж буйн илрэл аж.

Монгол Улсын төрийн тэргүүн Ц.Элбэгдоржид ийн сонгогдсонд нь талархал илэрхийлэн батламжийг гардуулсан бөгөөд уулзалтад оролцсон ОХУ-ын ерөнхийлөгч В.В. Путин, Германы канцлер Ангела Меркель, Францын ерөнхийлөгч Ф.Олланд,  Хятадын Ерөнхий сайд Ли Кэцян нарын төрийн тэргүүн, сайд нар бүгдээрээ халуун талархал илэрхийлэн, хурлыг зохион байгуулах ажилд амжилт хүссэн байна.

Италийн Милан хотоос манай сурвалжлагч Б.Мандах мэдээллэв.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж