Ерөнхийлөгч БНФУ-ын Ерөнхийлөгч Ф.Олландтай уулзалт хийв

Хуучирсан мэдээ: 2014.10.17-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгч БНФУ-ын Ерөнхийлөгч Ф.Олландтай уулзалт хийв

Италийн Милан хотноо болж буй Ази-Европын уулзалт буюу АСЕМ-ын дээд түвшний  10 дугаар уулзалтад оролцож буй Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж БНФУ-ын Ерөнхийлөгч Ф.Олландтай уулзалт хийлээ.

Уулзалтаар Монгол, Франц  хоёр орны эдийн засгийн  хамтын ажиллагаа тэрдундаа сэргээгдэх эрчим хүч, хүнс хөдөө аж ахуйн чиглэлээр   өргөжин хөгжиж байгааг онцлоод энэхүү хамтын ажиллагааг хөгжүүлэхэд хувь нэмэр  оруулж байгаа аж ахуйн нэгжүүдийн оролцоог сайшааж байгаагаа илэрхийлэв.

Маш шахуу хөтөлбөртэй хийгдэж байгаа уулзалтууд үргэлжилж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр(10 дугаар сарын 17)   үдээс өмнө Шведийн ерөнхий сайд Стефан Лёвентэй уулзалт хийлээ. Энэхүү уулзалтаар Монгол,Швед хоёр орны дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой энэ жил тохиож байгааг тэмдэглээд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс Монгол улс Ардчиллын туршлагаас бусад оронтой солилцоход  үргэлж бэлэн байдгаа илэрхийлэв.  

Одоо Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Ази Европын яриа хэлэлцээ, хамтын ажиллагааг сайжруулах болон АСЕМ-ын ирээдүйн чиглэл” сэдэвт хуралдаан, хэлэлцүүлэгт оролцож үг хэлж байна. 

Үдээс хойш АСЕМ-н дээд хэмжээний түвшний аравдугаар уулзалтын хаалтын ёслолын үйл ажиллагаа болно. Монгол  Улсын Ерөнхийлөгч Зүүн Хойд Азийн бүсийн зохицуулагчийн хувьд хэвлэлийн бага хуралд оролцоно.

Эх сурвалж: www.president.mn

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж