Эдийн засгийн төлөв байдлын талаар УИХ-д мэдээлэл хийлээ | News.MN

Эдийн засгийн төлөв байдлын талаар УИХ-д мэдээлэл хийлээ

Хуучирсан мэдээ: 2014.10.17-нд нийтлэгдсэн

Эдийн засгийн төлөв байдлын талаар УИХ-д мэдээлэл хийлээ

Ерөнхий сайд Н.Алтанхуяг эдийн засгийн төлөв байдлын талаар УИХ-д мэдээлэл хийлээ

Монгол Улсын эдийн засгийн оны эхний 9 сарын байдлаарх тайлан, мэдээллийг Ерөнхий сайд Н.Алтанхуяг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцууллаа.

Дотоодын нийт бүтээгдэхүүн өмнөх оны мөн үеэс 5.3 хувиар өслөө. Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл 40 шахам хувь нэмэгдэн 4,8 их наяд төгрөгт хүрсэн нь энэ өсөлтөд гол нөлөө үзүүллээ гэж Ерөнхий сайд хэллээ. Задалж хэлбэл, уул уурхай 45 хувь, боловсруулах аж үйлдвэр 27 хувь, эрчим хүч үйлдвэрлэл, усан хангамжийн салбар 21 хувь, малын тоо толгой 13 хувь, тариалсан талбайн хэмжээ 6.6 хувиар өссөн байна.

Гадаад худалдааны бараа эргэлт оны эхний 9 сарын байдлаар 8 тэрбум ам.долларт хүрсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 1,8 хувийн өсөлттэй байна. Экспорт 30 хувь өсч, импорт 16 хувь буурснаар гадаад худалдааны алдагдал бараг тэглэгдсэн. Улсын нийт экспортын 90 хувийг бүрдүүлдэг уул уурхайн бүтээгдэхүүн, тэр дундаа нүүрсний ханш дэлхийн зах зээл дээр 31 хувиар буурсан нь манай эдийн засаг, улсын төсөвт олон бэрхшээл үүсгэж байна. Нүүрсний экспорт өмнөх оноос 2,5 сая тонноор нэмэгдсэн ч төлөвлөсөн орлого 300 шахам тэрбум төгрөгөөр тасарсан тул төсөв, санхүүгийн олон зохицуулалт хийх шаардлага үүсгэж байна.

Олон сарын турш тогтвортой хэрэгжүүлсэн бодлогын дүнд инфляцийн түвшин саарч, гадаад валютын төгрөгтэй харьцах ханш тогтворжиж байна. Инфляцийн түвшин гэхэд сүүлийн 3 сарын хугацаанд 14,9 хувиас 13 хувь хүртэл буураад байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо өмнөх оны энэ үеэс 10 хувиар цөөрч 33,9 мянга болсон, гэхдээ ажилгүйдлийн түвшин төдийлөн буурсангүй.

Оны эцэс гэхэд эдийн засгийн бодит өсөлт 6,9 хувиар өсөхөөр урьдчилан тооцоолж байна. Чингис бонд, Хөгжлийн банкны хөрөнгө оруулалт болон Засгийн газар-Монголбанкны хамтран хэрэгжүүлж буй хөтөлбөрүүд үүнд гол нөлөө үзүүлэхээр байна гэж Ерөнхий сайд танилцуулаад УИХ-ын гишүүдээс тавьсан асуултуудад хариулт өглөө гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

 

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Ergelzee 2014-10-17 180.149.78.20

Hudlaa too helj humuusiin durgui hurgehee hezee boloh yum bol doo … Irgen Altanhuyag…. Tgd ene toog chini bid nar idej umsuj boldog bol tun skhn sonsogdoj bna l daa,.. Haha daanch haramsaltai n … Bolohgui …odoo eliirch balairahaaboliod zasgaa tuvhnuuleh tal deerboditoigoor bodoh tsag boljee… Yamar huuhdiig chihereer huurch bgaa bish dee.. Ikh hurlyn gishuud hedii boltol heden toog chiher shig hulheed sonsood suuh bolj bna aa. Tgd bayarlalaa enee teree gd byalduuchlaad l …. Nuguu er. Said n hedhen todrohoi uguulbertei terygee toti shig davtaad l … Udur bolgon zuragdsan pyanz harsaar bgaad .. Zalhahgui bna uuu haha gamshig … Baigaliin uzegdleer bol manai zagsiin gazart tsunami- bolj bna … Ikh hurlyn darga gishuudee tsagt n tsugluulj chadahgui guigaad l huleegeed l .. Nugoo hed n gej bordson gahai shig peedegneed l buten tsagaar huleelgeed l … Kkk ta mini eee.. Ta nar iim bhad turiin alban haagchid bas yagaad ajildaa tsagaar hotsorood l irj bolohgui gj … Bid yasan ulsuud ve… Kkkk ghdee bid nar ta naraas yalgaatai ni… Irgenii uhamsar ta nuhduus undurteid l bgaa yum shuu dee… Ikh hurlyn darga muu udirdaj bna .. Naad ikh hural chini erdoo burdej uls orny chuhal huuliud deer ajillahgui bgaad Erhem spiker Ta arga hemjee avch naad angiinhaa nuhduudyyg huviinhaa erh ashigiig huutsulduh bish uls orny erkh ashigig jhn ch gesen boddog bolgoh tal deer holbogdoh erkh hemjeend n uurchlult oruulj ajillah tal deer oyun sanaagaa chileeh heregtei bus uu … Ene hariutslagagui baidlaaraa Irgen H.Battullgyn helsemchlen ard tumneesee uuchlal guih … Tuugeer ch zogsohgui HARIUTSLAGA tootsson amlalt avch bieluuleh gj oroldoh… Hariutslaga gedgiig ontsgoi anhaarah … Hugatsaatai , amidral deer buuj ard tumend uurchlult n medegdsen barigdsan amtlagdsan uurchlult shuu amlalt …. Deeguur nisehee boliood odooo gazar deer amidral deer buuh geed oroldoooch eee Erhem erunhii said ,, said,, erhem gishuud eee….

Avatar

MGL 2014-10-17 223.27.233.100

Ali too ni buruu bna?

Avatar

Убус хун 2014-10-17 108.235.12.252

ийм амжилттай ажиллаж буй ЗГ,еронхий сайдыг огцруулна гэж ярьж буй хумуус нэг бол хужаанууд,нэг бол оросууд,яавч монгол хумуус биш

Avatar

зочин 2014-10-17 103.9.91.146

Золиг юм аа. Дэлхийн зах зээлд нүүрсний үнэ унаснаас л бүх юм боллоо. Тэгээгүй бол монголчууд бид дажгүй сайхан байх байлаа. Ер нь нүүрснээс хамаарахгүйгээр амьдарч болох байсан юм биш үү. Бидэнд хоол, хувцас, үйлдвэр, тоног төхөөрөмж, мөнгө, ажил бүгд байгаа юм чинь … хөөрхий дөө гэж..

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж