Улаанбаатар-Дархан Уул чиглэлийн авто замын эвдрэл гэмтэл энэ чиглэлд зорчдог, жолооч зорчигч нарын шүдний өвчин болоод удаж буй. Монгол Улсын Засгийн газар 2014 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Авто замын засвар, арчлалтын ажлын талаар авах арга хэмжээний тухай 184 дүгээр тогтоол гаргасан. Уг тогтоолын дагуу авто зам засварын ажлын санхүүжилтийг Хөгжлийн банк олгох ёстой байсан ч шаардлагатай хөрөнгө гацаад байсан юм.
Уг зам засварын ажилд шаардлагатай хөрөнгийг гүйцэтгэгч компаниуд өнөөдрийг хүртэл өөрийн хөрөнгөөр шийдэж ирсэн ажээ. Тэгвэл УИХ-ын гишүүн С.Ганбаатар энэ сарын 13 өдөр Зам, тээврийн яамны Замын ашиглалт, засварын хэлтсийн дарга Б.Мандат нар Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын засварын явцтай танилцсан юм.
Улаанбаатар-Дархан-Уул чиглэлийн авто зам засварын ажлын явц 70-100 хувийн гүйцэтгэлтэй байгаа ба Хөгжлийн банкнаас ирэх 17.6 тэрбум төгрөгийн санхүүжүүлтийг хүлээж байгаа гэдгийг замын компаниудын зүгээс мэдээлсэн аж. С.Ганбаатар гишүүн замын компаниудын удирдлагын санал хүсэлтийг хүлээн авч асуудлыг хурдан хугацаанд шийдвэрлүүлж өгөхөө амалсан байна.
Тэгвэл өнөөдөр 17.6 тэрбум төгрөг Хөгжлийн банкнаас санхүүжилт хийгдэхээр болсон талаар С.Ганбаатар гишүүн авто замын компаний удирдлагуудад мэдэгдлээ. Хөгжлийн банкнаас 17.6 тэрбум төгрөг гарснаар Улаанбаатар-Дархан, Лүн-Эрдэнэсант-Арвайхээр, Улаанбаатар гэсэн чиглэлийн нийт 46.2 зам барих ажил цаг алдалгүй үргэлжлэх боломжтой болох юм байна. Тэрбээр хэлэхдээ, маш хурдан хугацаанд буюу ажлын дөрөв хоногийн дотор хөөцөлдөж бүтээж чадлаа. Гану нэг гарын үсэг зурах техникийн ажил бий. Тэр асуудлыг Зам, тээврийн яамны Б.Мандат дарга хариуцаад үргэлжүүлэхээр боллоо. Мандат даргадаа талархалж байна. Г.Цэрэнпүрэв дарга болон энэ олон хүмүүсийн ажил амжилттай үргэлжилэхээр боллоо. Үндэсний компаниудаа дэмжиж ажиллах нь бидний үүрэг. Та бүхэнд амжилт хүсье” гэлээ.
“Эрдэнэсант АЗЗА” төрийн өмчит компанийн захирал Д.Батсүх
Бидний барьж буй 6,9 км зам ерөнхийдөө тавигдаж дуусч байгаа. Энэ замыг “Үйлсийн зам” гэдэг компани чанарын өндөр түвшинд өөрсдийнхөө хөрөнгөөр хийсэн. Өөрсдийн хөрөнгөөр зам барина гэдэг маань манай комапаниудын зовлон шүү д. Байгаа бүхнээрээ хөрөнгө гаргаж, зээл авч, замын технологийн улиралд багтаан ашиглатад оруулсан. 96 хувийн гүйцэтгэлтэй байна. Төрийн байгууллагуудын хоорондын уялдаа холбоогүйгээс үүдэн 6 сард гарсан шийдвэр маань өнөөдөр, өнгөрсөн шөнө албажиж ажил хийсэн хүмүүс маань мөнгөө авах боломжтой боллоо. Хэдэн сар зээлийн хүү төлөв, хэдэн сар түүхий эд материалгүй зогсов. Гэсэн ч бид дуусгалаа. Энэ их нүсэр, хоорондоо уялдаагүй байсан ажлыг ажлын 4 хоногт зохицуулж өгсөн Монголын авто замчдын үйлдвэрчний эвлэлийн дарга Г.Цэрэнпүрэв. УИХ-ын гишүүн С.Ганбаатар, Зам тээврийн яамны Замын ашиглалт, засварын хэлтсийн дарга Б.Мандат нар эрчтэй байж амжууллаа. Энэ бол үнэхээр бахдалтай сайхан ажил боллоо. Гишүүн болгон, сайд болгон салбарын удирдлага болгон С.Ганбаатар гишүүн шиг байх юм бол Монгол улс маш хурдтай, эрчтэй хөгжих ирээдүй байна.
Үйлсийн зам компанийн гүйцэтгэх захирал И.Гэрэлмаа
Манай компани ажлаа хийж дуусаад санхүүжилтээ авч чадахгүй хэцүү байсан. Олон газраас зээл авч замаа барисан ч биднээс мөнгөө нэхээд хэцүү байна хэмээн олон гишүүдэд асуудал тавьсан. Ерөнхий сайдад хэлсэн. Гэтэл С.Ганбаатар гишүүн маш шуурхай хүлээн авч, бидний зовлонг ойлгож, хурдан арга хэмжээ авч өгсөнд баярлалаа гэж хэлье.
“Зэст хүлэг” компанийн ерөнхий менежер Ч.Отгонбаяр
Манай компани одоогийн байдлаар нийт замынхаа 80 хувийг хийсэн байгаа. Үлдсэн ажлаа хийе гэсэн боловч 10 сарын 16 ныг хүртэл санхүүжилтгүй зогссон байсныг С.Ганбаатар гишүүн өөрийн биеэр ирж танилцаад ирэх долоо хоногт шийдвэрлэж өгнө гэсэн. Бидний зунжингаа хөөцөлдөөд дийлээгүй ажлыг шийдэж санхүүгийн хүндрэлээс арилгаж өглөө. Бид арван нэгдүгээр сарын 1 гэхэд ажлаа дуусгаад замаа хүлээлгэж өгөхөөр ажиллаж байна.
Монголын авто замчдын үйлдвэрчний холбооны дарга Г.Цэрэнпүрэв
Энэ удаагийн засвар арчлалтын компаниудын асуудлаар бид нар нэгдэж, УИХ-ын гишүүн С.Ганбаатар, Зам тээврийнэ яам гээд олон газарт хандаж, хүсэлт саналаа хэлсэн. Зөвхөн Дархан-Улаанбаатар чиглэлийн энэ зам гэлтгүй өөр олон замын ажил, замын салбарын олон санхүүжилт цаг хугацаандаа ордоггүй. Өнөөдөр хийсэн ажлын маань хөлсийг өгөхгүй байна гэдэг луйвар гэсэн үг. Тэрний цаана олон замчдын ажил, тэдний гэр бүл, үндэсний хэмжээний замын компаниудын оршин тогтнох асуудал яригддаг. Тэгэхээр энэ байдалд дүгнэлт хийж цаашдаа нэгдэж, нягтарч, явж чадвал амжилтад хүрэх боломжтой юм байна. Ер нь тулгамдаж байгаа бэрхшээл байгаа бол ажил олгогч, замчид минь зовлонгоо тэндээ л үүрээд явах биш хамтарч нэгдэж ажиллахыг уриалж байна.
П.Нарандэлгэр
Эх сурвалж: shuud.mn