МАХН-ын бага чуулган сунжирсаар

Хуучирсан мэдээ: 2014.10.17-нд нийтлэгдсэн

МАХН-ын бага чуулган сунжирсаар

МАХН-ын бага чуулган  хоёр өдрийн өмнө эхэлсэн боловч өндөрлөөгүй байна. Ийнхүү   гурван өдөр дамнан сунжрах болсон нь УИХ-ын чуулганы хуралдаан, Байнгын хороодын хуралдаантай холбоотой аж. Бага чуулганаар Засгийн газрын гишүүдийнхээ тайланг сонсох, их чуулганы хуралдах хугацааг товлох, намын дотоод асуудлаа хэлэлцэх зэргээр жагсаалт гаргаад байгаа юм. Зарим эх сурвалжийн мэдээллээр намын дарга Н.Энхбаяр хангалтгүй ажилласан зарим гишүүдээ хатуухан зэмлэж, хариуцлага тооцох асуудлыг ярьсан  байна. Өнөөдөр бага чуулганы хуралдаан болно гэх зар тарсан ч одоогийн байдлаар хараахан эхлээгүй байна.

С.СҮРЭН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж