Хуучирсан мэдээ: 2014.10.17-нд нийтлэгдсэн

-Путин: Нацистууд ба тэдний хань хамсаатныг магтан алдаршуулахын эсрэг зогсох нь бидний нийтлэг зорилт- 

 

Владимир Путиныг  Томислав Николич угтан авч байгаа нь. 

EPA/VASILY MAXIMOV/POOL

 

Белград хотыг фашистийн булаан эзлэгчдээс чөлөөлсний 70 жилийн ойд зориулсан  “Ялагчдын алхаа” нэртэй цэргийн парад ын еслөлд Оросын ерөнхийлөгч Владимир Путин хүрэлцэн ирж байгаа нь.  

Алексей Никольский/ТАСС

 

Сербийн ерөнхийлөгч  Томислав Николич, Белград  хотыг  фашистийн булаан эзлэгчдээс чөлөөлсний 70 жилийн ойд зориулсан  “Ялагчдын алхаа” нэртэй цэргийн парад дээр.

Алексей Никольский/ТАСС

 

Сербийн цэргийнхэн Белград хотыг фашистийн булаан эзлэгчдээс чөлөөлсний 70 жилийн ойд зориулсан  “Ялагчдын алхаа” нэртэй цэргийн парад дээр.

Алексей Никольский/ТАСС

 

Михаил Метцель/ТАСС

 

AP Photo/Marko Drobnjakovic

 

Оросын ерөнхийлөгч Владимир Путин, Сербийн ерөнхийлөгч Томислав Николич нар.

Михаил Метцель/ТАСС

 

AP Photo/Marko Drobnjakovic

 

Оросын Нисэх хүчний нислэгийн “Стрижи” групп Белград хотыг фашистийн булаан эзлэгчдээс чөлөөлсний 70 жилийн ойд зориулсан  “Ялагчдын алхаа” нэртэй цэргийн парад дээр нислэгийн ур чадвараа үзүүллээ.

Алексей Никольский/ТАСС

 

EPA/SRDJAN SUKI

 

Михаил Метцель/ТАСС

 

Дэлхийн хоёрдугаар дайны  сургамжийг санаж явах, нацистууд ба тэдний хань хамсаатныг алдаршуулахын эсрэг зогсох нь бид бүгдийн нийтлэг үүрэг гэж Оросын ерөнхийлөгч үзэж байна. Белград хотыг фашистийн булаан эзлэгчдээс чөлөөлсний 70 жилийн ойд зориулсан  “Ялагчдын алхаа” нэртэй цэргийн парад дээр тжр үг хэлэхдээ  тэр энэ тухай хэлээд "Европ тивд  итгэлцэл, харилцан ойлголцоог бий болгохын тул хүчин чармайлтаа нэгтгэх хэрэгтэй” хэмээн онцолжээ.

 

 

Сербийн ерөнхийлөгчийг ялалтын ойд урив

 

Дайсны хүчтэй бүлэглэлийг бут ниргэсэн Белградийн  ажиллагаа нь Ялалтын чухал шат байсныг ОХУ-ын ерөнхийлөгч тэмдэглэв. “Манай ард түмнүүд хамтран урт хугацааны турш нацистуудтай цус урсгасан тэмцэл хийсэн юм. Тэр танхай, бүдүүлэг хүчний эрхшээлд бараг бүх Европ  орсон байлаа. Харин Зөвлөлт холбоот улс, Югослав хоёр түрэмгийлэгчдэд  бүх ард түмний эсэргүүцлийг үзүүлж чадсан юм. Дайсанд  сүйрлийн цохилтын гол нь  Зүүн фронтод хийгдсэн юм. Ялалтад Югославын партизаны хөдөлгөөн  томоохон хувь нэмрээ оруулсан. Тэд гитлерчүүдийн хэдэн арван дивизийг барин тэмцэж, тэднийг Сталинград, Курск зэргийн Дэлхийн хоёрдугаар дайны хувь тавилангийн тулаануудад оролцуулаагүй юм. Дайсан дарагдсан юм!" гэж Путин хэлэв.

 

"Нацизмыг ялахад ЗХУ  гол үүрэгтэй байсныг бид мэднэ. Ялалтыг өөрийн эсвэл бусдын гэж бид хэзээ ч хувааж байсангүй. Тиймээс ч Гитлерийн эсрэг эвслийн холбоотнууд, Эсэргүүцлийн хөдөлгөөнийхнийг бид ямагт санаж байх болно. Дэлхийн хоёрдугаар дайны бүх фронтуудад нацизмын эсрэг тэмцэгчид бүрийг бид хүндэтгэж байх болно” хэмээн Оросын ерөнхийлөгч  онцлон тэмдэглэсэн байлаа. "Манай эцэг  өвгөд үнэн хэргийн төлөө тулалдсан билээ. Тэдний эр зориг хэмжигдэшгүй. Тэдний сэтгэлийн тэнхээ, дайчин нөхөрлөл эвдрэшгүй. Одоо энэ цэргийн парад дээр биднийг нийтлэг гүнзгий сэтгэл  нэгтгэж байна. Энэ бол манай ахмад дайчдад үзүүлж байгаа бахархал бөгөөд үнэн сэтгэлийн талархал юм Тэдний алдар, гавъяанд тэнцэх гэсэн бидний эрмэлзэл юм” гэж Путин хэлэв.

 

2015 оны тавдугаар сард Ялалтын 70 жил тэмдэглэнэ гэж тэр санууллаа. Ялалт маш өндөр үнээр олдсон юм. Бидний үүрэг бол Дэлхийн хоёрдугаар дайны сургамжийг санаж явах явдал  мөн. Ницистууд ба тэдний хамсаатнуудыг  алдаршуулахын эсрэг бид зогсох ёстой. Европ тивд  итгэлцэл, харилцан ойлголцоог бий болгохын тул хүчин чармайлтаа нэгтгэх хэрэгтэй  гэдэгт тэр итгэлтэйгээ хэлэв. Тэрээр Белград хотын оршин суугчид ба Сербийн бүх иргэдэд баяр хүргээд “Ах дүү Серби мандтугай!"  гэсэн уриагаар Оросын лидер үгээ төгсгөв.

 

"Серби Оросын тусламжийг нэг биш удаа мэдэрч байлаа"

 

ОХУ-ын ерөнхийлөгч оролцож байгаа Белград хотноо болж буй цэргийн парадыг хоёр орны эв нэгдлийн бэлгэдэл хэмээн үзэж байна гэсэн мэдэгдлийг Сербийн ерөнхийлөгч Томислав Николич хийлээ.

 

 

Николич Путинд Сербийн дээд одонг гардууллаа

 

"Сербийн армийн парадад та оролцож байгаа нь бидний нийтлэг өнгөрсөн үе, өнөөдөр ба ирээдүйн бэлгэдэл бөгөөд Дэлхийн нэгдүгээр дайны мөн Дэлхийн хоёрдугаар дайны Белградын чөлөөлөгч баатрууд ба тэдний гаъяаны дурсамж юм” гэж Николич Путинд хандан хэлэв.

 

"Серби бол жижиг славян орон бөгөөд өөрийн дайны  түүхэнд  эр зориг, хүмүүнлэгийн өргөн дэлгэр Оросын тусламжийг нэг биш удаа мэдэрч ирсэн юм гэж тэр хэлэхдээ Белград хотод  Дэлхийн нэгдүгээр дайны үйл явдалтай холбоотойгоор II Николай хааны хөшөөг босгоно гэж дуулгалаа. “Албанийн эрэгт хөлдөж байсан сербүүдэд хөлөг онгоцнуудаа илгээхгүй бол дайнаас гарна гэсэн тулган шаардалтаа холбоотнууддаа хийснээр  Николай хаан  Сербийн арми, дүрвэгчдийг аварсан юм” хэмээн Сербийн ерөнхийлөгч онцоллоо. Оросууд хөлөг онгоцнууд, цэргээ илгээн өөрийн газар нутаг шигээ Сербийг хамгаалж байсныг тэр санууллаа.

 

Дэлхийн хоёрдугаар дайны үйл явдлын талаар Николич ярихдаа, партизанууд ба улаан армийхан  мөр зэрэгцэн тулалдаж Белград, Сербийг чөлөөлсөн гэв. Белградчууд  фашизмыг ялсны баярыг тэмдэглэхдээ, эр зоригт партизанууд, улаан армийнхны дурсгалыг хүндэтгэн дурсаж байна гэж Николич хэлжээ.

 

Белградад болсон парад

 

Белград хотод цэргийн сүүлчийн  хоёр парад нь Дэлхийн хоёрдугаар дайны ялалтын 30 жилийн ойгоор 1975 онд, дараагийнх нь Ялалтын 40 жилийн ойгоор 1985 онд тус тус болжээ.

 

Орос, Сербийн ерөнхийлөгч нар Белград хотыг чөлөөлөгчдийн дурсгалыг хүндэтгэлээ

 

Энэ жилийн парадын гол хэсэг нь Белградыг чөлөөлөх тулалдаанд оролцсон бүх анги нэгтгэлийн туг буюу тэдний хуулбарыг авч явсан  цэргийн албан хаагчдын цуваа байлаа. Үүний дараа Сербийн үндэсний зэвсэгт хүчний цэргийн анги нэгтгэлийн болон одоо армийн зэвсэглэлд байгаа бүх техникийг төлөөлсөн цуваануудын жагсаал болов. Нийт 180-200 техникийн нэгж парадад оролцжээ.

 

Парадын төгсгөлд Сербийн армийн нисэх онгоцнууд нисдэг тэрэгнүүд  хотын дээгүүр нислээ. Тэднийг залгуулаад Оросын Нисэх хүчний “Стрижи” нислэгийн групп ур чадвараа белградчуудад үзүүлсэн байна.

 

Путин Белград хотыг фашистуудаас чөлөөлсний 70 жилийн ойн арга хэмжээнд оролцох үеэрээ Сербийн удирдлагатай  уулзан ярилцаж, гэрээнүүдэд гарын үсгээ зуржээ.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж