Улаанбаатар-Дархан хооронд рейлбус аялна

Хуучирсан мэдээ: 2014.10.17-нд нийтлэгдсэн

Улаанбаатар-Дархан хооронд рейлбус аялна

Улаанбаатар төмөр замын даргын шийдвэрээр РА-2 төмөр замын автобус буюу рейлбусыг аравдугаар сарын 20-ны өдрөөс эхлэн Улаанбаатар-Дархан-Улаанбаатар хооронд өдөр бүр аялуулахаар болов. Рейлбус өглөөний 09.40 цагт Улаанбаатараас гарч, 13.33 цагт Дарханд ирэх бөгөөд Дарханаас 13.54 цагт гарч, Улаанбаатарт 18.12 цагт ирнэ. Улаанбаатар-Дарханы чиглэлийн РА-2 рейлбус Зүүнхараа өртөөнд 12.02 цагт ирж, 12.07 цагт явах 5 минутын, Дархан- Улаанбаатарын чиглэлийн РА-2 рейлбус Зүүнхараа өртөөнд 15.24 цагт ирж, 15.35 цагт явах 11 минутын,  Мандал өртөөнд 16.46 цагт ирж, 16.50 цагт явах 4 минутын,  Улаанбаатар-2 өртөөнд 18.04 цагт ирж, 18.06 цагт  явах 2 минутын зогсолттойгоор аялна. Рейлбусаар Улаанбаатар-Дархан хооронд том хүн 20700, хүүхэд 8900 төгрөгийн,  Улаанбаатар-Зүүнхараа хооронд том хүн 17300, хүүхэд 7300 төгрөгийн, Зүүнхараа-Дархан хооронд том хүн 15500, хүүхэд 6900 төгрөгийн үнэтэй  тасалбараар тус тус зорчино.   

 

УЛААНБААТАР ТӨМӨР ЗАМЫН УДИРДАХ ГАЗАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж